Хятад, Катар, Швейцарь зэрэг улс орнууд ДЭМБ-д нийтдээ 170 сая гаруй ам.доллар хандивлахаа мэдэгдээд байна. Тус байгууллагын хамгийн том санхүүжүүлэгч АНУ ДЭМБ-аас гарах болсонтой холбоотойгоор айсуй санхүүгийн алдагдлыг нөхөх зорилгоор тэд ийм шийдвэр гаргажээ. “Дэлхийн эрүүл мэндийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ үед уг санхүүжилт хүмүүсийн амь насыг аврах үйл ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэхэд тусална,” хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Доктор Тедрос Аданом Гебрейсус мэдэгдсэн байна. Одоогоор Швейцарь 40 сая ам.доллар, Швед 13.5 сая ам.доллар, Ангол найман сая ам.доллар, Катар зургаан сая ам.доллар хандивласан бол “Novo Nordisk” сан, “ELMA Philanthropies” зэрэг байгууллагууд ч тодорхой үнийн дүнг амлаад буй.

Үүнээс өмнө Хятад 500 сая ам.долларын хандив амласан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ эхний өдөр ДЭМБ-аас гарахаа зарлаж, шийдвэрээ нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Тус улс ДЭМБ-ын нийт санхүүжилтийн 18 хувийг бүрдүүлдэг байсан бөгөөд үүний улмаас байгууллага 2026-2027 оны төсвөө 20 хувиар бууруулж, 4.2 тэрбум ам.доллар болгон танаж, удирдлагын ажлын байрнуудыг ч цомхотгожээ. ДЭМБ-ын Ерөнхий ассемблей мягмар гарагт шинэ төсвөө баталж, улс орнуудын төлөх албан журмын шимтгэлийг дараагийн хоёр жилд 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бөгөөд ингэснээр Хятад улс шинэ гол түнш, хамгийн том гишүүн-санхүүжүүлэгч болох төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

#дэмб,