ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Энхтайваны гүүрэн дээрээс үсрэх гэж байсан иргэнийг онцгой байдлын алба хаагчид аварчээ

Гэрэл зургийг
MPA.mn

Энхтайваны гүүрэн дээрээс үсрэх гэж байсан 18 настай эрэгтэйг онцгой байдлын алба хаагчид аварсан байна.

Тодруулбал, есдүгээр сарын 24-ний 03:53 цагт Хан-Уул дүүрэг, нэгдүгээр хороо, Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт гэхэд уг газарт очсон байна.

Энхтайваны гүүрний баруун талд иргэн М /18 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet