АНУ болон Хятадын төлөөлөгчид татварын шинэ тарифаас үүдсэн асуудал, зөрчилд шийдэл олохоор Щвейцарийн Женев хотод хоёр өдрийн турш хэлэлцээр хийсний эцэст худалдааны гэрээ байгуулснаа зарлалаа. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Хэлэлцээр ахицтай боллоо” гэж мэдэгдсэн бол Хятадын дэд ерөнхий сайд Хэ Лифэн түүхэн, чухал уулзалт болсныг онцолжээ.
1.2 их наяд долларын худалдааны алдагдлаа бууруулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд 145 хувийн гаалийн татвар ногдуулахаа мэдэгдэж, Бээжин ч хариу арга хэмжээ авч тарифаа нэмэхээ илэрхийлээд байсан билээ. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар хоёр тал худалдаа, эдийн засгийн асуудлаар тогтмол харилцах хамтарсан механизм байгуулахаар тохиролцлоо.
Энэхүү уулзалтын дүнд АНУ болон Хятад хоорондын худалдааны тарифыг 90 хоногийн хугацаанд огцом бууруулахаар тохиролцсон нь хамгийн том амжилт байлаа. Тодруулбал, тавдугаар сарын 14-нөөс эхлэн АНУ нь Хятадын бараанд ногдуулж байсан татварын тарифыг 145 хувиас 30 хувь болгож бууруулах бол Хятад улс Америкийн бараанд ногдуулж байсан 125 хувийн тарифыг 10 хувь болгохоор тохиролцлоо.
Эх сурвалж: CNN

#АНУ, #Дэлхийн мэдээ, #ТАТВАР, #ХЯтад, #татвар бууруулах,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559