Газын зурваст өрнөсөн дайныг эсэргүүцэж, Палестиныг дэмжсэн оюутнуудын жагсаалын үеэр Колумбийн их сургуулийн номын сан руу дайран орсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн 40-50 хүнийг баривчилсан байна.
Жагсагчид сургуульд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээд нийтлэгдсэн бичлэг, зургаас харвал, жагсагчид баг зүүж, нүүрээ халхлаад ширээн дээр зогсож, бөмбөр нүдэж Палестины идэвхтэн, Колумбийн их сургуулийн төгсөгч Махмуд Халилийг суллахыг шаардаж байв.
\Нью-Йоркийн амбан захирагч Кэти Хочул “Хүн бүр тайван замаар эсэргүүцэх эрхтэй. Гэвч хүч хэрэглэх, эвдэн сүйтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн онцлов. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ийм төрлийн жагсаалыг шүүмжилж, зарим гадаад оюутныг улсаас албадан гаргах шийдвэр гаргасан. Түүнчлэн, энэ долоо хоногийн эхээр ийм жагсаал Вашингтоны их сургуульд болж, 34 хүнийг баривчилсан бөгөөд тэдэнд барилга байгууламж руу хууль бусаар нэвтэрсэн, эд хөрөнгө сүйтгэж, олон нийтийн журам зөрчсөн хэргээр ял оноохоор болсон байна.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Палестин,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555