Ой, хээрийн түймэр болон гамшиг, ослын нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл өглөө. 

Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд 272 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж. Түймрийн тархалтыг зогсоож, хяналтад авсан бөгөөд нэмж Өвөрхангай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэхээр өчигдөр хөдөлсөн байна.

 Ой хээрийн түймрийн тухайд 12 аймгийн 57 суманд 87 түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 35 хувиар өссөн байна. 

Тиймээс хаврын хуурайшилттай байгаа энэ үед анхаарал, сэрэмжээ өндөр түвшинд байлгахыг ОБЕГ-аас анхаарууллаа. 

#онцолсон, #live, #Гал түймэр, #обег,