АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан татварын шинэ бодлого кино урлагийг ч тойрсонгүй, гадаадын кинонуудад 100 хувийн тариф ногдуулах болов. Ерөнхийлөгч Америкийн кино үйлдвэрлэл уналтад орж байна гэж үзэж буйгаа илэрхийлээд, үүнийг гадаадын улс орнуудын зүгээс кино бүтээгчдийг нь татах зорилгоор үзүүлж буй урамшуулал, дэмжлэгтэй холбон тайлбарлав. Тэрбээр мөн ийм оролдлого нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй зохион байгуулалттай ажиллагаа гэж онцлоод, Худалдааны яам болон Худалдааны төлөөлөгчийн газарт Америкт орж ирж буй бүх гадаад кинонд 100 хувийн тариф ногдуулахыг үүрэг болгожээ. Гэвч кино бол бараа бүтээгдэхүүн биш, оюуны өмчийн бүтээл учир татварын тариф ногдуулахад түвэгтэй байж магадгүй байна. Хэрэв шийдвэр хэрэгжиж эхэлбэл энэ нь үйлчилгээний салбарт тариф тогтоож байгаа анхны тохиолдол болох юм.
Үнэндээ гаднын цөөнгүй хот кино, телевизийн студийг татахын тулд татварын хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд үр дүнд нь Торонто, Дублинд олон кино хийгдэх болсон. Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом продакшнуудыг Холливуд руу буцаан татахын тулд татварын томоохон урамшууллын хөтөлбөр санал болгож буй. Нөгөө талаас, үзэгчид стриминг платформуудаар гэртээ кино үзэхийг илүүд үзэх болсон нь ч кино үйлдвэрлэлд нөлөөлж байна.
АНУ-ын кино театруудын орлого 2018 онд 12 тэрбум ам.долларт хүрч байв. Харин цар тахлын дараа эргэн нээгдэж, хэвийн үйл ажиллагаандаа орсны дараа төдийлэн ахиагүй. Одоо гарч буй киноны тоо 2019 оны үеийнхээс хоёр дахин бага хэвээр, мөн нийт орлого есөн тэрбум ам.долларт хүрэхгүй хэвээр байна.
Гадаадад бүтээгдсэн кинонд татварын өндөр тариф тогтоовол Холливудын студиуд улам хүнд байдалд орж болзошгүй. Учир нь, гадаадын орнуудад ажиллах хүч хямд, мөн татварын хөнгөлөлттэй тул олон америк кино, нэвтрүүлэг гадаадад зураг авалтаа хийдэг юм.
Эх сурвалж: BBC, CNN

#АНУ, #Дональд Трамп, #Дэлхийн мэдээ, #кино урлаг, #ТАТВАР,