Япон улсад 2026 онд зохион байгуулагдах “АЙЧИ-НАГОЯА 2026” Азийн XX наадмыг угтан “Азийн наадам" сэдэвт гар зургийн уралдааныг 13 хүртэлх насны хүүхэд багачуудын дунд зарлаж байна. Гар зургийн уралдааны удирдамжийн дагуу ирүүлсэн бүтээлийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны 17.00 цагийг дуустал МҮОХ-ны төв байранд хүлээн авна.
Шалгаруулалт хоёр үе шаттай явагдана.
Үүнд:
1-р шат: Нийт ирсэн бүтээлээс 10 зураг сонгогдоно (эрэгтэй 5, эмэгтэй 5).
2-р шат : Сонгогдсон 10 зургаас шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын саналаар 4 бүтээл шалгарна (эрэгтэй 2, эмэгтэй 2).
Шалгарсан бүтээлүүд “АЙЧИ-НАГОЯА 2026” Азийн наадмын үеэр Олон улсын гар зургийн үзэсгэлэн болон Монголын багийн штабт байрлана.
Хүүхэд багачууд та бүхэн Азийн наадмыг сурталчлах гар зургийн уралдаанд идэвхтэй оролцож өөрсдийн уран сэтгэмж, төсөөллийг ашиглан Монгол Улсын баг тамирчид, зохион
байгуулж буй Япон улсын түүх, өв соёлыг шингээн бүтээлээ илгээгээрэй
Жич: Удирдамж хавсаргав