Дэлхийн “дээвэр” Эверестийн оргил хүрэх баазууд руу шат, олс, савтай хүчилтөрөгч зэрэг зүйлсийг дроноор зөөж эхэлжээ. Тодруулбал, 5364 метрийн өндөрт орших доод бааз болон 6065 метрийн өндөрт байрлах дээд баазын хооронд 1.8 миль буюу 2.9 км зайтай ч уулын замчид энэ зайг 6-7 цагийн турш туулдаг. Тэгвэл дрон ашиглан 6-7 минутын хугацаанд шаардлагатай зүйлийг нэг баазаас нөгөөд хүргэх боломж бүрдэж байна.
Гурван жилийн өмнө “Airlift Technology” компани Хүмбү нутгийн захиргаатай хамтран газрын 3D зураглалыг гарган дроноор хэр хэмжээний ачаа зөөж болохыг тооцоолжээ. Улмаар DJI компанийн хандивласан хоёр дроны тусламжтайгаар 2024 онд туршилтыг эхлүүлж, дээд баазаас 500 шахам кг хог, хүмүүсийн үлдээсэн эдлэл хэрэгсэл сэлтийг буулгаж байжээ.
Дрон нэг нислэгээр 66 фунт буюу 30 кг хүртэл ачаа зөөх боломжтой ч аюулгүй байдлыг хангах үүднээс үүнээс бага ачаа зөөж байна. 2025 оны авиралтын эхний улиралд уулчдын ачаа, хэрэгслийг баазаас баазын хооронд дроноор тээвэрлэж буцах замдаа хог хаягдал зөөхөөр төлөвлөжээ. Ингэхдээ уулын замч нар авирах чиглэлээ тодорхойлсны дараа дроноор тухайн бүсийн байршлыг урьдчилан судалж, координат илгээх, улмаар шаардлагатай шат, олс, хүчилтөрөгчийн баллон, зарим үед эм тариа ч дроноор илгээх юм.
Ууланд ачаа зөөж буй дрон 70 мянган ам.долларын үнэтэй бөгөөд түлшээр батарейг нь цэнэглэдэг. “Airlift”-ийн дрон жолоодогч Милан Пандей “Манай багийн хувьд зөвхөн хэрэгсэл хүргэхээс гадна аврах ажиллагаа бол нэн тэргүүний зорилт. Уулчид, уулын замч нар төөрсөн тохиолдолд бид байршил тогтоогч ашиглан тэднийг замаа олоход тусалж чадна” хэмээж байна. Ийнхүү дрон ашигласнаар дэлхийн хамгийн аюултай гэгддэг шерпа буюу уулын замчийн ажил эрсдэл багатай болно гэж тэрбээр мөн онцолжээ.
Энэ оны хувьд авиралтын улирал дөрөв, тавдугаар сард эхэлж буй уулчид, жуулчид баазад цуглаж эхэлж байна.
Эх сурвалж: CNN

#Дрон, #Дэлхийн мэдээ, #Эверестийн оргил,