Уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр , Судалгаа шинжилгээ хариуцсан дэд захирал О.Батбаяр, Тандалт хариуцсан дэд захирал Э.Одмаа, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Г.Гантунгалаг болон тасгийн эрхлэгч, мэргэжилтнүүд оролцлоо . Харин БНСУ талаас Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн олон улсын хамтын ажиллагааны төвийн дарга Жан Ёнг Чол болон Сунчон хотын Эрүүл мэндийн төвийн захирал , сүрьеэгийн ба цээжний хөндийн мэс залын эмч Ким Дэ Еон болон бусад төлөөлөгчид оролцон цаашдын хамтын ажиллагана дээр санал солилцлоо.
Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь 2016 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах, сүрьеэд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын дунд идэвхтэй илрүүлэлт хийх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.
Төслийн үр дүнгээс товч дурдвал:
2022-2023 оны байдлаар Нийслэлийн төвийн 6-н дүүргийн сүрьеэтэй өвчтөний өрхийн болон ойрын хавьтал 13,439 хүнийг явуулын үзлэгийн багаар үзлэгт хамруулж 1,157 хүнээс цэрний сорьц цуглуулан лабораторын шинжилгээнд хамруулсан бөгөөд 264 сүрьеэтэй тохиолдлыг эрт үед нь оношилж эмчилгээнд оруулахаар харьяа дүүргийн диспансерт шилжүүлж ажиллалаа.
Мөн энэ шатны төслийн хүрээнд гэрийн үзлэгийн явуулын багийг ажиллуулж эхэллээ. Энэ баг нь хороо, ӨЭМТ-д хүрч ирж чадахгүй байгаа хүн амд гэрээр нь очиж үзлэг шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд рентген оношилгоонд хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны програм нэвтрүүлсэн нь онцлог байлаа. 2022 оны 10 сараас хойш 2,041 хүнийг гэрээр нь очиж шинжилгээнд хамруулаад байна.
ХӨСҮТ болон Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сүрьеэгийн диспансерийн лабораторуудад цусанд сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферон-гамма тодорхойлох шинжилгээний аргыг анх удаагаа шинээр нэвтрүүллээ. Энэ ажлын хүрээнд тус нэгжүүдэд шинжилгээний аппарат, урвалж оношлуур, дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг ханган нийлүүлсэн.
Шинжилгээний шинэ арга нэвтрүүлсэнтэй холбоотойгоор лабораторийн хүний нөөцийг сургаж бэлтгэх, хяналт үнэлгээ хийх, шинжилгээний заавар боловсруулах зэрэг ажлуудыг үе шаттай зохион байгууллаа.
Интерферон-гамма тодорхойлох шинжилгээний аргыг нэвтрүүлснээс хойш Нийслэлийн төвийн 6 дүүргийн сүрьеэтэй өвчтөний өрхийн хавьтал, 0-16 насны 1,988 хүүхдэд шинжилгээ хийсэн ба үүнээс 436 (22%) сорьцонд сүрьеэгийн халдвар тодорхойлогдлоо. Эдгээр хүүхдүүдийн 60 гаруй хувь нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдаад байна.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдсан тохиолдолд сүрьеэ өвчнөөр өвчлөх эрсдэлийг 83 хувиар бууруулдаг болох нь тогтоогдсон байдаг. Тиймээс сүрьеэгийн өвчлөл өндөртэй улс орнууд урьдчилан сэргийлэх эмчилгээнд онцгой анхаарал хандуулахыг зөвлөсөн.
Төслийн шинэ үе шат 2024 оноос эхэлсэн ба төсөл 2026 оныг дуустал үргэлжлэх юм.
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгтэй 2024-2026 онуудад хэрэгжүүлэх “Төслийн гэрээг” 2024.06.12 өдөр байгуулсан.
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран 2020-2023 оны хооронд Улаанбаатар хотод “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийг II үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төслийг KОЙКА-ийн иргэний нийгмийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлсэн юм.
Төслийн зорилго нь сүрьеэгээр өвчилсөн иргэний гэр бүлийн хавьтлын дундах сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэх, эмчилж эдгэрүүлэх, сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулахад чиглэж байна.
Өмнөх төслүүд нь Нийслэлийн төвийн 6 дүүрэгт хэрэгжиж ирсэн бол III дахь шатны төсөл нь Нийслэлийн Налайх, Багануур зэрэг алслагдсан дүүрэгт хүрч ажиллахаар төлөвлөсөн. Мөн түүнчлэн өмнөх шатны төслийн хүрээнд сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферон-гамма тодорхойлох шинжилгээний аргыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лаборатори, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт нэвтрүүлсэн бөгөөд энэ шатны төсөлд төвийн үлдсэн 4 дүүрэгт нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн сүрьеэтэй өвчтөний гэр бүлийн хавьтлуудыг урьдчилан сэргийлэх явуулын үзлэг шинжилгээнд хамруулах, сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийг үе шаттай сургах, ялангуяа хүүхдийн сүрьеэгийн чиглэлээр хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх зэрэг ажлууд хийгдэж байна.

#сүрьеэ, #хөсүт, #БНСУ-ын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэг,