Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Европ тивд үер эрс нэмэгдсэнийг Дэлхийн цаг уурын байгууллага мэдээллээ. Гэхдээ олон жилийн дунджаас харвал 2024 онд хамгийн их үер бууж, гол усны түвшин нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд тивийн хэмжээнд нийт гол мөрний 30 хувь аюултай түвшинд, 12 хувь онц аюултай түвшинд хүрч үерлэсэн бөгөөд  335 хүн амь насаа алдаж, 18 тэрбум еврогийн хохирол учирчээ. 

Ерөөс өнгөрсөн он дэлхий даяар хамгийн халуун, мөн байгалийн гамшиг, үер чамгүй олон тохиосон жил болов.  “Жилийн дундаж температур багахан нэмэгдэхэд л  хүний амьдрал, эдийн засаг болон дэлхийн тогтвортой байдалд аюул, хохирол заналхийлж байна” хэмээн Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло мэдэгдлээ.
Гэхдээ Европын хувьд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, нийт эрчим хүчний 45 хувийг бүрдүүлж буй бөгөөд ихэнх хот уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого боловсруулаад байгаа нь сайшаалтай. 

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал нь ширүүн аадар бороо, үер ихсэх гол шалтгаан болж, үүн дээр  гол мөрний гольдирол эвдрэх, урсац өөрчлөгдөх, үерийн бүсэд барилга байгууламж барих нь аюул, хохирол их дагуулж байна. 

Эх сурвалж: Reuters 

#Дэлхийн мэдээ, #үер, #Европ тив,

0 / 1000