Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компанийн борлуулалт оны эхний улиралд 60%-иар өссөн байна.

Хөрөнгийн биржийн хамгийн сүүлийн мэдүүлэгт үндэслэн гаргасан тооцоогоор тус компани 2025 оны эхний гурван сард нийт нэг сая гаруй автомашин зарсны 416,000 гаруй нь цэвэр цахилгаан автомашин бөгөөд цахилгаан автомашины борлуулалт нь дангаараа 39%-ийн өсөлт үзүүлжээ. 

Мөн BYD өнгөрсөн онд 107 тэрбум ам.долларын орлого олж, дээд амжилт тогтоосноо өнгөрсөн долоо хоногт зарласан. Харин компанийн гол өрсөлдөгч “Tesla”-ийн 2024 оны орлого 97.7 тэрбум доллар байсан бол нийлүүлэлт нь өнгөрсөн онд анх удаагаа 1.1 хувиар буурсан байна.

Өнгөрсөн жил BYD-ийн борлуулалтын дийлэнх хувийг дотоодын хэрэглэгчид бүрдүүлсэн бол ердөө 10 хувийг нь гадаад зах зээлд экспортолжээ.

Дотоодын зах зээлд анхаарахын хажуугаар, автомашин үйлдвэрлэгч нь Европ, Зүүн өмнөд Ази, Өмнөд Америк зэрэг зах зээлд үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид болон шинжээчид BYD-ийн өсөлтийн чадавхыг өөдрөгөөр үнэлж байна. 

BYDнь Европын зах зээлд нэвтэрч, хоёр ч үйлдвэр барьж байгаа бол бүс нутаг дахь “Tesla”-ийн борлуулалт тааруу байна. Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр хоёрдугаар сард “Tesla”-ийн борлуулалт 2024 оны мөн үеэс 40 орчим хувиар буурчээ.

Өнгөрсөн долоо хоногт BYD-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ван Чуанфу энэ онд нийт борлуулалтаа 30 орчим хувиар, гадаад дахь борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлж 800,000-д хүргэх зорилготой байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

#Цахилгаан автомашин, #BYD,

0 / 1000