Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүс нутагт эхэлсэн ой хээрийн түймэр дэлхийн өвд бүртгэгдсэн газарт тулж ирсний улмаас олон мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Хахое тосгон байрладаг 150,000 хүн амтай Андун хотын захиргаа оршин суугчдаа аюулгүй бүс рүү нүүхийг анхааруулсан байна.
Ой хээрийн түймэр бүс нутагт хүрээгээ улам тэлж тархсаар байгаа бөгөөд эрх баригчид гамшигт нэрвэгдсэн газруудыг “гамшгийн онцгой бүс” гэж тодорхойлжээ.
Хүчтэй салхи, хуурай цаг агаарын улмаас өнгөрсөн бямба гарагт хэд хэдэн газарт ой хээрийн түймэр эхэлсэн ба үүнээс хойш дор хаяж дөрвөн хүний амь үрэгдэж, олон зуун хүн гэр орноо орхин дүрвэсэн байна.
Олон мянган жилийн настай Унрамса Буддын сүм зэрэг ойролцоох дурсгалт газрууд аль хэдийн түймэрт шатжээ.
Сүмд хадгалагдаж байсан чулуун хөшөө болон бусад соёлын үнэт зүйлсийг аюулгүй газар руу шилжүүлж, сүмийн лам нар болон бусад хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Солонгосын эртний өвийг хамгаалах алба үндэсний өвийг гал түймрийн аюулаас хамгаалах үүднээс гамшгийн аюулын түвшинг “ноцтой” болгон нэмэгдүүлжээ.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дак Су түймрийг аль болох хурдан унтраахын тулд бүхий л нөөц бололцоогоо дайчлахаа өнөөдөр амласан байна.
Эх сурвалж: Reuters

#ой хээрийн түймэр, #Өмнөд Солонгос,