Нидерланд улс армийн бие бүрэлдэхүүнээ 74,000-аас 200,000 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нөөц хүчээ нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг тус улсын “NOS” телевиз эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Гэхдээ энэ нь хэдий хугацааны зорилт болох талаар мэдээлэл өгөөгүй байна.
Нидерландын засгийн газрын мэдээллээс харвал тус улсын арми одоогоор 42,305 мэргэжлийн цэрэг, 24,212 ажилтан, 7,483 нөөц цэрэгтэй байна.
Оросын болзошгүй дайралт, АНУ-ын батлан хамгаалах бодлогын талаарх тодорхойгүй байдлаас болоод Европын улс орнууд өөрсдийн бодлогоо эргэн харахад хүрээд байгаа.
Тухайлбал, лхагва гарагт Европын Холбоо цэргийн зардлаа нэмэгдүүлж, батлан хамгаалахын хамтарсан төслүүдэд нөөцөө төвлөрүүлж, Европт үйлдвэрлэсэн зэвсгийг илүү ихээр худалдаж авах тал дээр анхаарахаа мэдэгдсэн бол НАТО-ийн өөр нэг гишүүн болох Польш улс 2027 он гэхэд 100,000 сайн дурынханд цэргийн сургалт явуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Reuters