Гэрэл зургийг MPA.mn
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА "ЦЭНХЭР АЛТ” УСНЫ ҮНДЭСНИЙ II ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!
“Цэнхэр Алт” үндэсний хоёрдугаар чуулганд оролцож буй эрдэмтэн судлаачид, усны салбарын ажилтан, албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, олон улсын байгууллагын эрхэм зочид оо Та бүхэнд Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр бид Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдлын нэг болох усны нөөц, усны хүртээмж, ус ашиглалт, усны салбарын хөгжлийн тухай хэлэлцэхээр хүрэлцэн ирээд байна. Амьдралын эх үндэс болсон усыг хамгаалах, зохистой ашиглах, ирээдүй хойч үедээ хуримтлуулан нөөцөлж үлдээх, бодлогын шинэчлэлээ тодорхойлоход “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулган чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.
НҮБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 22-нд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан тодорхой ач холбогдол өгдөг бөгөөд энэ жилийг “Мөстөл, мөсөн голыг хамгаалъя“ уриаг дэвшүүлсэн байна.
Дэлхий дээрх мөсөн голууд нь 1.5 тэрбум гаруй хүнд зайлшгүй шаардлагатай цэвэр усны эх үүсвэр болж, усаар хангах чухал үүрэгтэй байдаг хэдий ч 1800-аад оноос хойш үйлдвэрлэл, хотжилт, техникийн өндөр хөгжил, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөсөн голууд хурдацтай хайлж байна. 2025 оныг "Мөсөн голуудыг хамгаалах олон улсын жил" болгон зарлаж, мөсөн голуудын ач холбогдлыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ тэднээс хамааралтай бүс нутаг, хүн ам болон криосферийн үйл явцад өртөж усны хомсдол үүсч болзошгүй бүс нутгуудад шаардлагатай усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, усаар хангах үйлчилгээ үзүүлэхийг зорилт болгожээ.
Манай орны уулархаг нутаг, хангайн бүсийн мөстөл, мөсөн гол, мөнх цэвдэгүүд жил ирэх тутамд хайлж, багасч байгаа нь бүх нийтийн сэтгэл түгшээсэн харанга дэлдэж байна.
Бид томоохон гол, мөрөнд урсацын тохируулга хийх, бороо, цас, мөсний усыг хуримтлуулж нөөцлөх, говь, тал хээрийн ууршилт ихтэй бүсэд гадаргын усны хуримтлал бий болгох, шилжүүлэн ашиглах, алсад дамжуулах далд систем барьж байгуулах, хиймэл нуур, хөв цөөрөм байгуулж, ширгэсэн гол горхи, булаг, шандыг нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байгаа нь Дэлхийн усны өдрийн уриалгатай яв цав нийцэж биднийг улам санаачлагатай, шуурхай ажиллахыг сануулж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал /COP17/-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах болсон нь тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр манай улс тодорхой хувь нэмэр оруулж байгааг олон улсын хамтын нийгэмлэг үнэлж буйн тод илрэл юм. Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар Бага хурлын үеэр болсон One Water Summit дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ Монгол Улс хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх, цөлжиж буй говь хээрийн бүсүүдийн усны хангамжийг сайжруулахад уул уурхайн түншүүдтэй хамтран ажиллах, улс оронд хэрэгжүүлж байгаа цөлжилтийн нөлөөллийг бууруулах, хөдөө аж ахуйд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах талаар хийж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж “Нэг сум-Нэг нуур” хөтөлбөр, “333 нуур” хөтөлбөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зэрэг томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээ дурдсан байна.
Ус хангамжийн хүртээмж, усны чанар дорой говь, тал хээрийн бүсийн аймаг, сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийг шийдвэрлэх, Орхон, Онги, Туул, Хэрлэн голуудын урсцад тохируулга хийх, усны нөөцийг хуримтуулах, алсын зайд дамжуулах боломжийг судлан тогтоож, бүтээн байгуулалтын ажлыг хамтарсан Засгийн газраас эхлүүлж байна.
Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслөөс Эгийн голын УЦС, Орхон-Онги, Хэрлэн тоонот төслүүд нь усны салбарын түүхэнд бичигдэх томоохон ажлууд болно. Эдгээр эко төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, салбар хоорондын уялдааг хангах Усны төслийн нэгжийг байгуулан ажиллахаар болсон. Дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр монгол орны говийн бүс нутгийн хүн ам, мал аж ахуй, газар тариалангийн ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ эдгээр усны мега төслүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт бодит дэмжлэг болж усны хангамжийн эх үүсвэрийг мод ургуулахад хүндрэл, бэрхшээлтэй гадаргын усгүй бүс нутгуудад хүргэх юм.
Монгол улс хөрш БНХАУ, ОХУ-тай жил бүр зохион байгуулдаг Засгийн газар хоорондын хилийн усны хэлэлцээрээр хил дамнасан голуудыг хамтран хамгаалах, ашиглах, судлах ажлууд амжилттай үргэлжилж байна.
Өнгөрсөн 7 хоногт МУ-ын Засгийн газраас Эгийн голын УЦС-ын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамтарч судлах, Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ хийх зардлыг шийдвэрлэсэн. Олон жил хүлээгдэж яригдаж байсан Эгийн голын УЦС-ыг байгуулах түүхэн ажил урагш хөдөлж эхэллээ.
Манай орны хувьд усны нөөцийн хуримтлал, жигд хуваарилалтыг бий болгохын тулд НЭГ НУУР-НЭГ СУМ төслийг эхлүүлж, хурын усыг хуримтлуулж 330 сум, сууринд НУУР, УСАН САН байгуулах, хуримтлагдсан усыг бохирдож, хомстохоос хамгаалж бүс нутгийн онцлогт тохирсон усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлэх, өсөн нэмэгдэж буй усны хэрэглээг хангах ажлууд хийгдэж байна. Монголчуудын ус хуримтлуулах эртний өв соёлыг уламжлуулах орон нутагтаа хөв, цөөрөм байгуулах санаачлагыг дэлгэрүүлэх, олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор өнгөрсөн 2-р сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ-ийг байгуулсан.
Ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучууд маань өвөг дээдсээс уламжлан ирсэн зан заншлаас суралцаж хөв, цөөрөм байгуулж хурын усыг хуримтлуулах, хуримтлуулсан усаа зөв зохистой ашиглахад суралцах ёстой. Жишээ дурьдахад: Борооны ус Улаанбаатар хотын 150 мянган айлын байшингийн дээврээр дамжин хөрсөнд нэвчин, үер болон урсан алга болж байна. Хэрвээ айл бүр дээврээсээ 200л усыг тосч авбал ойролцоогоор 30 мян тонн буюу ЗӨВХӨН НЭГ УДАА ОРСОН БОРООНЫ УС -аар 6000 цестерн машин усыг цуглуулж өрхийн ногоон байгууламж, зам талбайн усалгаа, ахуйн-хэрэглээний усыг хэмнэж чадах юм. Энэ чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас энэ жил олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх “Дусал бүр...”, “Ногоон дээвэр” аян-ыг зарлаж үлгэр жишээ болж байгаа иргэн, байгууллага, сум, дүүрэг, хороог шалгаруулж олон нийтэд сурталчлах юм.
Ойрын хугацаанд бид байгаль орчны салбарын 12 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Усны тухай хуулийг шинэчлэн салбар дундын зохицуулалтыг хийх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Усны мэргэжлийн нэгдсэн холбоо, мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж бүс нутгийг хангалттай, хүртээмжтэй, баталгаат усны эх үүсвэртэй болгохыг зорьж ажиллаж байна.
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛАГА та бүгдийг өөрийн нутаг орондоо усны нөөцийн хуримтлал үүсгэх хөв цөөрөм, хиймэл нуур, усан сан байгуулах ажилд идэвхи санаачлага гарган ажиллахыг уриалж байна. Устай холбоотой сайн санаачилга бүрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам дэмжиж хамтран ажиллах болно.
“Цэнхэр Алт” үндэсний хоёрдугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье, анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.
Эх сурвалж: БОУАӨЯ

#БОУАӨ-ий сайд С.Одонтуяа, #“Цэнхэр Алт” үндэсний хоёрдугаар чуулган,