ДЭЛХИЙН МЭДЭЭ

Шинэ Зеландын Маори нам улсын нэрийг Аотероа болгон өөрчлөх санал асуулга явуулж байна

Маори нам Шинэ Зеландын албан ёсны нэрийг Те Рео Маори уугуул хэлээр Аотероа болгон өөрчлөх хүсэлт гаргаж, олон нийтийн дунд санал асуулга явуулж эхэлжээ.

Те Пати Маори намын тэргүүлэгчид болох Равири Ваитити, Дебби Нгарева-Пакер нар мэдэгдэлдээ “Те Рео Маори энэ улсын анхны бөгөөд албан ёсны хэл гэж хүлээн зөвшөөрөгдөх цаг болсон. Шинэ Зеланд бол Голланд нэр юм. Голландчууд хүртэл нэрээ сольсон – Христийн нэрийн өмнөөс Голландыг Нидерланд болгосон!” гэжээ.

Мөн өргөдөлд засгийн газрыг ирэх таван жилийн хугацаанд улс орны өнцөг булан бүрт байгаа бүх хот, газруудын Те Рео Маори нэрсийг тодорхойлж, албан ёсоор сэргээж, үйл явцыг 2026 он гэхэд дуусгахыг уриалжээ.

Те Пати Маори нам үе үеийн засгийн газрууд боловсролын системд колоничлолын хөтөлбөр оруулсан явдал нь маоричуудын дунд хэл мартагдахад хүргэж, сүүлийн 90 жилийн хугацаанд чөлөөтэй ярих чадвар нь 90 хувиас 20 хувь хүртэл буурсан байна. “Манай хэлний статусыг сэргээхийн тулд чадах бүхнээ хийх нь засгийн үүрэг юм. Манай хэл телевиз, радио станц, замын тэмдэг, газрын зураг, албан ёсны зар сурталчилгаа, боловсролын систем зэрэг хамгийн нээлттэй газруудад хүртээмжтэй байх ёстой” гэжээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам Шинэ Зеландчууд, үүнд мужийн албан тушаалтнууд, улс төрийн удирдагчид, компаниуд Аотероаг Шинэ Зеландтай зэрэгцүүлэн ашиглах болсон боловч өөрчлөлтийг албан ёсоор хуульчлаагүй байгаа юм.

Харин нөгөө талд, Үндэсний намын гишүүн Стюарт Смит Аотероа нэрийг төрийн албан тушаалтнууд ашиглахыг хориглох санааг дэвшүүлжээ. Мөн Либертари ACT намын удирдагч Дэвид Сеймур твиттер хуудсандаа “Хүмүүс Маоригийн нэрийг чөлөөтэй ашиглаж байгаа. Харин Маори нам манай улсыг Шинэ Зеланд гэж нэрлэхийг хориглохыг хүсэж байх шиг байна” гэжээ.

Ташрамд, энэхүү олон нийтийн санал асуулга эхэлснээс хоёр цаг хагасын хугацаанд 3,000 гарын үсэг цуглуулсан байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet