Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг эмчилсэн эмнэлгийн ажилтнуудын удаан хүлээсэн шүүх хурал нийслэл Буэнос-Айрес хотноо эхэллээ.
Марадона нь тархины цусны бүлэгнэлтийн мэс заслын дараа гэрээр эмчлүүлж байхдаа 2020 онд 60 насандаа зүрхний шигдээсээр нас барсан юм.
Прокурорууд Марадонагийн амийг аврах боломжтой байсан гэж үзэн, эмнэлгийн ажилтнуудыг ажилдаа хайхрамжгүй хандсан гэж буруутгаж байгаа аж.
Харин яллагдагч нар Марадонаг мэс заслын дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой байсан ч эмчилгээ хийлгэхээс татгалзсан гэж маргадаг байна.
Хэрэв шүүх яллагдагч нарыг “санаатайгаар хүний амь насанд халдсан” хэрэгт буруутай гэж үзвэл 8-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх магадлалтай.
Марадонагийн эрүүл мэнд ноцтой байдалд байгааг мэдэж байсан ч түүнийг аврахын тулд шаардлагатай арга хэмжээг аваагүй тул энэ хэргийг санаатайгаар хүний амь насанд халдсан гэж зүйлчилсэн байна.
Прокурор нээлтийн мэдэгдэлдээ Марадонаг үхэх үед эмч нарын багийн хэн нь ч “хийх ёстой зүйлээ хийгээгүй” гэсэн “хөдөлшгүй” нотлох баримтыг гаргаж тавина гэдгээ мэдэгджээ.
“Өнөөдөр Диего Армандо Марадона болон түүний үр хүүхдүүд, гэр бүлийн бусад гишүүд, түүний ойр дотны хүмүүс болон Аргентины ард түмэнд зориулж шударга ёсыг тогтоох ёстой” гэж прокурор Патрисио Феррари шүүхийн өмнө хэлсэн байна.
Хэргийн яллагдагчаар мэдрэлийн мэс засалч, сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, эмнэлгийн зохицуулагч, сувилахуйн зохицуулагч, эмч, шөнийн ээлжийн сувилагч нар татагджээ.
Ээлжийн сувилагч Марадонад эрсдэлтэй шинж тэмдэг ажиглагдсан ч түүнийг сэрээхгүй байх заавар хүлээн авснаа өмнө нь мэдүүлсэн байна.
Долдугаар сар хүртэл үргэлжлэх шүүх хуралд 100 гаруй гэрч мэдүүлэг өгөх гэнэ.
Эх сурвалж: BBC

#Аргентин, #шүүх хурал, #Диего Марадона,