АНУ-ын албаныхан гурван жил үргэлжилж буй дайныг зогсоохоор Саудын Арабд Украины төлөөлөгчдийг хүлээн авч уулзахын өмнө Украин Оросын нийслэлд дроноор халджээ.
Халдлагын улмаас агуулахын хоёр ажилчин амиа алдаж, 18 хүн шархадсан бөгөөд Москва хотын дөрвөн нисэх онгоцны буудал нислэгүүдээ түр хугацаагаар зогсооход хүрснийг Оросын албаны хүмүүс мэдэгдэв.
Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлснээр мягмар гарагт нийт 337 дрон устгасны 91-ийг нь Москва орчимд, 126-г нь Курск мужид устгасан байна.
Харин Оросын хүчин мягмар гарагт нутаг дэвсгэрт нь баллистик пуужин болон 126 дроноор халдсан болохыг Украин мэдэгджээ. Хариуд нь Киев Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд, нисэх онгоцны буудлууд, эрт анхааруулах радарын станцуудад дроноор халдаж, цохилт өгөхийг оролдсон гэв.
Москва хотын захирагч Сергей Собянин өнөөдрийн халдлагыг нийслэл хотыг чиглэсэн Украины хамгийн том дроны халдлага хэмээн тодорхойлсон байна.
Парламентын Батлан хамгаалах хорооны дарга, Батлан хамгаалахын дэд сайд асан, хурандаа генерал Андрей Картаполов халдлагын хариуд “Орешник” хэт авиан пуужингаар Украинд цохилт өгөхийг санал болгосон байна.
Оросын хамгийн том мах үйлдвэрлэгчдийн нэг “Мираторг” хоёр ажилтан нь нурангид дарагдаж амиа алдсан болохыг баталсан бол орон сууцны барилга халдлагад өртсөний улмаас 18 хүн бэртэж гэмтсэний дотор гурван хүүхэд байгааг Оросын албаны хүмүүс мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#Москва, #УКраин, #дроны дайралт,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559