Дэлхийн банк, НҮБ, Европын комисс болон Украины засгийн газрын тооцоолсноор Оросын түрэмгийллийн дараа Украины эдийн засгийг сэргээхэд шаардагдах зардал 524 тэрбум ам.долларт хүрч нэмэгджээ. Энэ нь Украины 2024 онд хүлээгдэж буй эдийн засгийн гарцаас бараг гурав дахин их дүн аж.

Энэ нь нэг жилийн өмнөх хамгийн сүүлийн тооцоогоор 486 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад ойролцоогоор 7%-иар өссөн дүн бөгөөд орон сууц, зам тээвэр, эрчим хүч, худалдаа, боловсролын салбар түрэмгийлэлд хамгийн их хохирол амссан салбараар нэрлэгдсэн байна.

Уг тооцоололд барилга байгууламж болон бусад дэд бүтцэд учирсан биет хохирол, хүмүүсийн амьдрал, амьжиргаанд үзүүлэх нөлөөлөл, барилга байгууламж барих зардлыг багтаажээ.

Украины Ерөнхий сайд Денис Шмихал “Украины сэргээн босголтын хэрэгцээ сүүлийн нэг жилийн хугацаанд Оросын байнгын дайралтаас болж нэмэгдсэн болохыг дээрх байгууллагуудын хамтарсан мэдэгдлийн үеэр онцолсон байна.

Тайланд өгүүлснээр Украины нийт орон сууцны 13 орчим хувь нь эвдэрч, сүйдэж, 2.5 сая гаруй өрх хохирсон бөгөөд Оросын халдлагын улмаас Украинд учирсан шууд хохирлын хэмжээ 2024 оны хоёрдугаар сард мэдээлж байсан 152 тэрбум ам.доллароос 176 тэрбум долларт хүрч нэмэгджээ.

Нэг жилийн өмнөх сүүлийн үнэлгээнээс хойш эрчим хүчний салбарт эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтэц, төвлөрсөн дулаан хангамж зэрэгт эвдэрсэн, сүйдсэн хөрөнгийн хэмжээ 70 хувиар өссөн байна.

Эх сурвалж: Reuters

#Дэлхийн Банк, #Украины сэргээн босголт,