Испанийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн асан Луис Рубиалесыг эмэгтэйчүүдийн багийн тоглогч Женни Хермосогийн зөвшөөрөлгүйгээр уруул дээр нь үнссэн хэргээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,800 еврогийн торгууль оногдуулах шийдвэрийг Испанийн Дээд шүүх гаргажээ.

2023 онд Сидней хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн шигшээ багийн тамирчид Английн шигшээг ялсан бөгөөд шагнал гардуулах ёслолын үеэр Рубиалес нв багийн довтлогч Хермосогийн толгойноос барьж байгаад уруул дээр нь үнссэн юм.

Энэхүү үйл явдал нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж, Рубиалес албан тушаалаасаа огцроход хүрч байв. Тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдсэн байна.

Шүүх мөн түүнийг Хермосод 200 метрийн радиуст ойртож, түүнтэй нэг жилийн хугацаанд харилцаа тогтоохыг хоригложээ.

Харин шүүх зөвшилцсөний үндсэн дээр үнссэн гэж Хермосог олон нийтэд хэлэхийг шаардаж, дарамт шахалт үзүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хермосод дарамт шахалт үзүүлсэн хэргээр Рубиалесийн хамтрагчид болох Дэлхийн аваргад түрүүлсэн багийн дасгалжуулагч Хорхе Вилда, Испанийн Реал Холбооны маркетингийн албаны дарга асан Рубен Ривера, багийн удирдах албан тушаалтан Альберт Луке нар шүүгдэж байсан юм.

Хермосо өөрийг нь үнсэх зөвшөөрөл өгсөн гэдэгт Рубиалес бүрэн итгэлтэй байгаагаа шүүхэд мэдүүлсэн байна. 

Харин энэ сарын эхээр өгсөн мэдүүлэгтээ Хермосо түүнд зөвшөөрөл өгөөгүй бөгөөд энэ үйл явдал миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэгийг бусниулсан гэж мэдүүлжээ.

Эх сурвалж: BBC

#Испани, #Луис Рубиалес, #Женни Хермосо,