Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” сэдэвт олон улсын хурал зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлыг хэсгийг БОУАӨ-ий сайд С.Одонтуяа ахлан, ажлын хэсгийн анхны хурлыг өнөөдөр зохион байгуулав.
Хурлаар ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” сэдэвт олон улсын хурлын үзэл баримтлал, хөтөлбөр, хурлын урилга, оролцогчдын жагсаалт, бэлтгэл ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банктай (АХБ) хамтран жендерийн тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн хамаарлын асуудлуудыг хэлэлцэх “Жендерийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг 2025 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар товлосон.
Энэхүү хурал нь Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг зохион байгуулах бэлтгэл алхам болох юм.
Мөн “Жендерийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг ‘Биологийн олон янз байдлын олон улсын өдөр’-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа нь биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, жендерийн тэгш байдал хэмээх гурван талт асуудлыг уялдаа холбоотой шийдвэрлэхэд чиглэсэн алхам болох тул хурлын ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

#онцолсон, #“Жендерийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурал, #БОУАӨ-ий сайд С.Одонтуяа,