Мьянмарын үндэстний зэвсэгт бүлэглэл Карен мужид орших цахим залилангийн төвүүдэд ажиллаж байсан 20 гаруй үндэстний 250 гаруй хүнийг суллажээ.
Талаас илүү хувь нь Африк, Азийн орнуудаас ирсэн эдгээр хүмүүсийг Тайландын талд шилжүүлсэн бөгөөд тэднийг хүний наймааны золиос болсон эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Тайландын Ерөнхий сайд Паетонгтарн Чинават Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Тайланд-Мьянмарын хилийн дагуу орших залилангийн төвүүдийг хаахаа амласан юм.
Энэ хүрээнд Тайландын хилийн талаас эрчим хүч, түлшний хангамжийг нь тасалж, ажилчид болон бэлэн мөнгө зөөвөрлөхөд Тайландыг дамжин өнгөрөх улс болгон ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд банкны болон визний журмаа чангатгаад байв.
Гадаад ажилчдыг ихэвчлэн өндөр цалингаар эсвэл зарим тохиолдолд Мьянмарт биш Тайландад өөр ажил хийлгэнэ гэх зэргээр хуурч ийм төрлийн залилангийн төвд авчирдаг бөгөөд ихэвчлэн англи, хятад хэлтэй хүмүүсийг сонгож кибер залилан хийлгэдэг байна.
Тэнд очсон хүмүүсийн зарим нь өөрийн дураар үлддэг ч зарим нь их хэмжээний барьцаа төлөх боломжгүйн улмаас тэнд үлдэж, “гахай нядлах” гэгддэг романс залилан, крипто луйвар, мөнгө угаах, хууль бус мөрийтэй тоглоом зэрэг цахим гэмт хэрэг үйлдэхэд хүрдэг байна.
Цахим залилангийн төвд хийсэн ажиллагааг Карен мужийн нутаг дэвсгэрт хяналт тавьдаг зэвсэгт бүлэглэлүүдийн нэг болох “Democratic Karen Benevolent Army” (DKBA) удирджээ.
Мьянмарын засгийн газар 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш Карен мужийн ихэнх хэсэгт хяналтаа тогтоож чадаагүй хэвээр байгаа юм.
Мягмар гарагт Тайландын Тусгай мөрдөн байцаах алба “Karen National Army” гэгддэг өөр нэг зэвсэгт бүлэглэлийн гурван командлагчийг баривчлах зөвшөөрөл хүссэн байна. Тэдний нэг болох Сав Чит Тху нь 2017 онд Хятадын компанитай Шве Кокко хэмээх цахим залилангаар санхүүждэг хот байгуулахаар тохиролцож байжээ.
Эх сурвалж: BBC

#тайланд, #Мьянмарын цахим залилангийн төв,