Лхагва гарагт Казахстаны хууль тогтоогчид “Орос маягийнгэгддэг гадаадын агентуудын хуулийг өргөн барьжээ. Орост уг хуулийг Кремлийг шүүмжлэгчдийг дарах, сөрөг хүчний дуу хоолойг хязгаарлахад ашигладаг гэдгээрээ маргаан дагуулдаг.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг дэмждэг зүүний үзэлтэй сөрөг хүчин болох Ардын нам уг хуулийн төслийг санаачилсан бөгөөд парламентын гишүүдийнх нь нэг уг хуулийг Казахстаны бүрэн эрхт байдлыг хамгаалахад нэн шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Эрх баригч Аманат нам ч, Казахстаны засгийн газар ч уг саналын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Ардын намын өргөн барьсан хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан байхгүй байгаа ч хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын ижил төстэй хуулиудад гадаадаас санхүүжилт авч буй байгууллага, хувь хүмүүсийг өөрсдийгөө гадаадын агентаар бүртгүүлэхийг шаардах, мөн санхүүгийн хатуу шалгалтад хамруулахаар тусгасан байдаг.

Орос улс 2012 онд гадаадын төлөөлөгчдийн тухай хуулиа анх санаачилсан бөгөөд Кремлийн бодлогыг шүүмжилсэн хүмүүсийг дарахын тулд заалтуудыг нь тасралтгүй өргөжүүлсээр ирсэн.

Гүрж улс олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг үл харгалзан өнгөрсөн жил үүнтэй төстэй хуулийг баталсан.

Нефть, байгалийн хийгээр баялаг Казахстан улс нь 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтносноосоо хойш авторитар дэглэмтэй байсан ч Токаев 2019 онд Нурсултан Назарбаевыг залгамжилснаасаа хойш хяналтаа сулруулаад байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

#Казахстан, #Орос маягийн хууль, #гадаадын төлөөлөгчийн тухай хууль,