Өнгөрсөн даваа гарагт М23 босогчдын бүлэглэлийн дайчид Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Гома хотыг эзлэн авсны дараа Мунзэнзе шоронгоос олон зуун хоригдол оргосон.

Энэ үеэр 165-167 эмэгтэй хоригдол эрэгтэй хоригдлуудын хүчирхийлэлд өртсөн болохыг НҮБ тогтоожээ.

НҮБ-ын дотоод баримт бичигт дурдсанаар хоригдлууд шоронг шатаах үед ихэнх эмэгтэйчүүд амиа алдсан байна.

Руанда улсын дэмжлэгтэй M23 зэвсэгт бүлэглэл Конгогийн зүүн хэсгийг дайран өнгөрөхдөө сая гаруй хүн амтай Гома хотыг эзлэн авсан бөгөөд үүнээс хойш хот эмх замбараагүй байдалд автаад байгаа. 

НҮБ-ын мэдээлснээр үймээн самууны үеэр дор хаяж 2,900 хүн амь үрэгдсэн байна. Үүнээс 2,000 орчмы​г нь оршуулсан ч 900 гаруй нь ​​цогцос хадгалах газарт хадгалагдсан хэвээр байгаа аж.

Мөн хотын гудамжинд цогцсууд хөглөрч байгааг эх сурвалжууд мэдээлэв.

Энэ долоо хоногийн эхээр босогчдын бүлэглэл хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоохоо мэдэгдсэн боловч эх сурвалжийн мэдээлснээр M23 лхагва гарагт шинээр довтолгоо эхлүүлж, Нябибве уурхайн хотыг эзэлсэн байна.

Нябибве нь тус улсын зүүн бүсийн хоёр дахь том хот болох Букаву хотоос 100 км зайд оршдог. Конго улсын эрх баригчид Букавуг хамгаалахын тулд сайн дурынхныг хүртэл оролцуулж эхэлсэн байна. 

Гома орчмын тулалдаанд гурван цэрэг нь алагдсаны дараа Малави улс энхийг сахиулах хүчээ тус улсаас гаргахаа мэдэгдсэн бол 14 цэрэг нь амиа алдсан Өмнөд Африк улс цэргийн хүчээ тус улсаас гаргахгүй гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Руанда, #Гома хот, #Конго улс, #“М23” босогчдын бүлэглэл,