Дараалсан газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн Грекийн Санторини арлаас дүрвэж байна.
Арлын ойролцоо сүүлийн 48 цагийн дотор 300 гаруй газар хөдлөлтийн чичиргээ бүртгэгдсэн бөгөөд зарим шинжээчид энэ үйл явдлыг долоо хоног үргэлжилж магадгүй гэж таамаглаж байна. Эрх баригчид долоо хоногийн хугацаанд сургуулиудыг хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулсан ч Ерөнхий сайд Кириакос Мицотакис тайван байхыг уриалав.
Санторини нь цайвар өнгийн барилгуудаараа алдартай аялал жуулчлалын бүс боловч хоёрдугаар сар аялал жуулчлалын оргил үе биш тул нүүлгэн шилжүүлж буй хүмүүсийн ихэнх нь нутгийн иргэд байгаа аж.
Арал нь ердөө 15,500 хүн амтай боловч жил бүр сая сая жуулчдыг хүлээн авдаг.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр ням гарагаас хойш 6,000 орчим хүн арлыг гатлага онгоцоор орхиод байгаа бол ойрын өдрүүдэд тусгай үүргийн нислэгээр 2,500-2,700 орчим хүн Санторинигээс Афин руу нисэх төлөвтэй байна.
Хамгийн сүүлд мягмар гарагийн үүрээр Санторинигийн зүүн хойд хэсэгт 4.7 магнитудын хүчтэй хэд хэдэн чичирхийлэл бүртгэгджээ.
Одоогоор томоохон хохирол учраагүй ч илүү хүчтэй газар хөдлөлтөд бэлтгэлтэй байх зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа аж.
Онцгой байдлын албаныхан хөрсний гулгалтаас болгоомжилж Аммоуди, Армени болон Хуучин Фира боомтыг чөлөөлөхийг оршин суугчдад анхааруулжээ.
Өмнөд Эгейн бүсийн гал түймэртэй тэмцэх газар ерөнхий бэлэн байдалд шилжиж, аврах багийнхан яаралтай тусламжийн асруудыг бэлтгэсэн байна.
Санторини нь идэвхтэй галт уулсын дунд байрладаг боловч хамгийн сүүлд 1950-иад онд дэлбэрэлт болж байжээ.
Эх сурвалж: BBC

#Газар хөдлөлт, #Грек, #Санторини,