Өнөөдөр Өмнөд Суданы Юнити мужид газрын тосны ажилчдыг тээвэрлэж явсан жижиг оврын онгоц осолдсоны улмаас 20 хүн амиа алджээ.
Юнити мужийн мэдээллийн сайд Гатвеч Бипалын мэдэгдсэнээр онгоц лхагва гарагийн өглөө Юнити газрын тосны ордын нисэх онгоцны буудалд осолдсон байна.
Зорчигчид нь бүгд Хятадын Үндэсний газрын тосны корпорац болон төрийн өмчит Нил нефтийн корпорацыг багтаасан “Greater Pioneer Operating Company” (GPOC) консорциумын ажилчид байжээ.
Амиа алдагсдын дунд Хятадын хоёр, Энэтхэгийн нэг иргэн байгаа аж. Онгоцны ослоос нэг хүн амьд үлдсэн байна.
Албаныхан одоогоор ослын шалтгааны талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
Дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Суданд сүүлийн жилүүдэд хэд хэдэн агаарын хөлгийн осол гарчээ. Тухайлбал, 2018 оны есдүгээр сард нийслэл Жубагаас Йирол хот руу зорчигч тээвэрлэж явсан жижиг оврын онгоц осолдож, 19 хүн амиа алдсан байна.
Мөн 2015 онд Орост үйлдвэрлэсэн ачааны онгоц нийслэл Жуба хотын нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа осолдож, олон арван хүн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: Reuters