Даваа гарагт Руандагийн дэмжлэгтэй босогчид Конгогийн зүүн хэсгийн хамгийн том хот болох Гома хот руу дайрснаар сүүлийн арав гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөн улам хурцадлаа.
Хотод бүтэн өдрийн турш дэлбэрэлт, их буу, галт зэвсгийн чимээ тасраагүй бөгөөд угсаатны Тутси тэргүүтэй “М23” зэвсэгт бүлэглэлээр толгойлуулж буй босогчдын “Конго голын холбоо” Руандагийн хил дээр байрладаг 2 сая гаруй хүн амтай хотыг эзлэн авснаа зарлажээ.
Даваа гарагийн орой Конго улсын Хөдөөгийн хөгжлийн сайд Мухиндо Нзанги тус улсын арми Гома хотын 80%-д хяналт тавьсан хэвээр байгаа ба Руандагийн цэргүүдийн зарим нь хотын захаар, зарим хэсэг нь хилийн цаана байгаа гэж мэдэгдсэн байна.
Мөн Конго улсын үндэсний ассамблейн дарга Витал Камерхе засгийн газрын цэргүүд болон засгийн газрыг дэмжигч зэвсэгт хүчнийхэн хотын зарим хэсгийг хамгаалсаар байгааг мэдэгджээ.
Гэвч нөхцөл байдлыг мэддэг Конго улсын албаны хүн болон “M23”-ийн эх сурвалжийн хэлснээр босогчид Гома хотын 90 хувийг эзэлсэн байж магадгүй байна.
Энхийг сахиулагчдын бааз болон нисэх онгоцны буудал довтолгоонд өртсөн болохыг НҮБ-ын эх сурвалж мэдэгдсэнээс гадна, “M23”-ын зүгээс даваа гарагт Конго улсын үндэсний телевизийн Гома дахь оффисуудыг хяналтдаа авсан мэдэгдэж, тэндхийн хоёр ажилтан энэ мэдээллийг баталжээ.
Нью-Йоркт болсон хэвлэлийн бага хурал дээр Конго дахь НҮБ-ын албан тушаалтан Бруно Лемаркис хотод тулалдаан үргэлжилж байгааг хэлсэн бол энхийг сахиулах ажиллагааны тэргүүн Жан-Пьер Лакруйс Гомад Руандагийн цэргүүд нэвтэрснийг баталгаажуулсан байна.
Гомагийн оршин суугчид мөн Руандагийн армийн дүрэмт хувцас өмссөн хүмүүсийг харснаа хэвлэлд ярьжээ.
Конго улс Руандаг нутаг дэвсгэрт нь цэргээ оруулсанд буруутгасан бол Руанда хилийн ойролцоо өрнөж буй тулалдаан нь тус улсын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болохыг мэдэгдсэн байна. Руандагийн армийн мэдээлснээр Конгогийн талаас хилийн ойролцоох Рубаву хотод цохилт өгсний улмаас таван хүн амиа алдаж, 26 хүн шархаджээ.
Бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын мэдээлснээр Гома хотын дүрвэгсдийн хуаран, төрөх эмнэлэг цохилтод өртсөнөөс энгийн иргэд, тэр дундаа нярай болон жирэмсэн эмэгтэйчүүд амь үрэгдэж, шархадсан байна.
Түүнчлэн нутгийн иргэд нисэх онгоцны буудал руу дайрч, гаалийн агуулахаас бараа бүтээгдэхүүн дээрэмдэж, Гомагийн гол шоронгоос олон мянган хоригдол оргожээ.
Баруун Европтой бараг ижил хэмжээтэй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нь 100 сая хүн амтай бөгөөд ашигт малтмалын арвин нөөц нь Хятад, барууны компаниуд төдийгүй зэвсэгт бүлэглэлүүдийн сонирхлыг удаан хугацаанд татаж ирсэн юм.
Конго улс Руандаг ашигт малтмалыг нь дээрэмдэх зорилгоор нутаг дэвсгэрийнх нь зарим хэсгийг хяналтдаа авахын тулд “M23”-ыг ашигласан гэж буруутгадаг ч Руандагийн зүгээс үүнийг үгүйсгэдэг.
Эх сурвалж: Reuters

#Руанда, #Конго, #Гома хот, #М23 зэвсэгт бүлэглэл, #Конго голын холбоо,