Индонезийн зүүн хэсэгт орших Халмахера арлын Ибу галт уул дэлбэрч, дөрвөн километрийн өндөрт үнс нь цацагдсаны дараа эрх баригчид ойролцоо амьдардаг 3,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн болохыг гамшгийн агентлаг өнөөдөр мэдэгджээ.

Индонезийн галт уул судлалын агентлагийн мэдээлснээр Ибу галт уул лхагва гарагийн өглөө хоёр минутын турш дэлбэрсэн бөгөөд эрх баригчид ойр орчмын бүс нутгуудад хамгийн дээд түвшний гамшгийн түгшүүр зарлахад хүрсэн байна.

Тус улсын гамшгийн эсрэг агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Абдул Мухаригийн хэлснээр эхний ээлжинд галт уултай ойр амьдардаг 3,000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх ажлыг лхагва гарагийн орой эхлүүлжээ. 

Тус галт уулын ойролцоо нийт 13 мянган хүн амьдардаг байна.

Аюулгүй байдлын үүднээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа ч нөхцөл байдал харьцангуй тогтвортойбайгааг хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Номхон далайн Галын цагариг дээр байрладаг, 127 идэвхтэй галт уултай Индонезид хэд хэдэн галт уул дэлбэрсний дараа Ибу идэвхэжсэн байна.

Өнгөрсөн жил Ибу мөн хэд хэдэн удаа дэлбэрсэн бөгөөд тавдугаар сард ойролцоох долоон тосгонд амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байжээ.

Эх сурвалж: Reuters

#Индонез, #Ибу галт уул,