Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо есөн жил төр барьсныхаа дараа Либерал намын хууль тогтоогчдын шахалтаар Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч буйгаа мэдэгдлээ.
Гэхдээ Трюдо намын шинэ дарга сонгогдох хүртэл ирэх хэдэн сард Ерөнхий сайд болон Либерал намын удирдагчийн албан тушаалаа үргэлжлүүлэх гэнэ.
“Энэ улс дараагийн сонгуульд жинхэнэ сонголт хийх учиртай бөгөөд хэрэв би дотоод тэмцэлд анхаарвал энэ сонгуульд би хамгийн сайн сонголт байж чадахгүй нь тодорхой боллоо” гэж Трюдо хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Либерал хууль тогтоогчдын зүгээс Трюдог огцрохыг шаардсан шахалт сүүлийн хэдэн долоо хоногт улам бүр нэмэгдээд байсан юм.
Гэсэн ч тэрээр “Би хэрүүл тэмцлээс буцдаг хүн биш, ялангуяа ийм чухал үед. Гэхдээ би Канадыг хайрлах сэтгэлдээ үргэлж хөтлөгдсөөр ирсэн ... дотоод тэмцлээс би дараагийн сонгуульд либерал жишгийг авч явах хүн байж чадахгүй нь тодорхой болсон” хэмээн гаргасан шийдвэрээ тайлбарлав.
Тэрээр мөн парламентын хуралдааныг гуравдугаар сарын 24 хүртэл завсарлуулж байгаагаа мэдэгдсэн байна.
Энэ нь тавдугаар сараас нааш дараагийн сонгуулийг явуулах боломжгүй гэсэн үг боловч цаад хугацаа нь аравдугаар сарын 20 юм.
Урьдчилсан санал асуулгаар сонгогчид бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, хямд орон сууцны хомсдолд орсонд дургүйцэж байгаа нь тодорхой байгаа бөгөөд намыг хэн удирдахаас үл хамааран Либерал нам сөрөг хүчний Консерватив намд ялагдах өндөр магадлалтай байна.
Канадын “Ipsos”-ын арванхоёрдугаар сарын 22-нд гаргасан санал асуулгаар Консервативууд 45%, Либералууд болон зүүний үзэл баримтлалтай Шинэ Ардчилсан нам тус бүр 20%-ийн дэмжлэг авчээ.
Эх сурвалж: Reuters

#Канад, #огцрох мэдэгдэл, #Ерөнхий сайд Жастин Трюдо,