“Jeju Air”-ийн ослоор 179 хүн амиа алдсаны дараа Өмнөд Солонгосын эрх баригчид агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаанд аюулгүй байдлын шалгалт хийх тушаал өгчээ.

Ням гарагт Муан олон улсын нисэх онгоцны буудалд осолдсон онгоцноос нислэгийн багийн хоёр гишүүн л амьд үлдсэн юм. “Yonhap” агентлагийн мэдээлснээр 7С2216 нислэгийн зорчигчдын хоёр нь Тайландынх, бусад нь Өмнөд Солонгосын иргэд байсан ба 3-78 насны хүмүүс байсан ч ихэнх нь 40-60 орчим насныхан байжээ. 

Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ч мөрдөн байцаагчдыг олж мэдсэн зүйлээ хохирогчдын ар гэрийнхэнтэй нэн даруй хуваалцаж байхыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг Мок хүссэн байна.

Мөн өнөөдөр өглөө 06:35  цагт Гимпо олон улсын нисэх онгоцны буудлаас Чежүг чиглэн хөөрсөн “Jeju Air”-ийн өөр нэг зорчигч тээврийн онгоцонд буух хэрэгсэлтэй холбоотой механик гэмтэл үүссэний улмаас Сөүл рүү буцаж ниссэн.

Буцаж ниссэн онгоц нь ням гарагт осолдсон онгоцтой адил “Boeing В737-800загварынх байжээ.

Ням гарагт болсон ослын дараа Boeing компани “Jeju Air”-тэй холбоотой ажиллаж байгаа бөгөөд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын тээврийн албаны хүний хэлснээр нисэх онгоц газардах гэж оролдсон боловч нисэхийн удирдлага шувуутай мөргөлдөх эрсдэлтэйг анхааруулж онгоцыг түр саатуулсан аж. Агаарын хөдөлгөөний командлал дараа нь онгоцыг эсрэг талаас газардах зөвшөөрөл өгсөн байна.

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #Jeju Air, #агаарын тээврийн компанийн аюулгүй байдал,