Даваа гарагт Сөүл хотын Гимпо нисэх онгоцны буудлаас Чежү рүү хөөрсөн “Jeju Air” компанийн зорчигч тээврийн онгоц буух хэрэгсэлд нь асуудал үүссэний улмаас Гимпо руу буцаж, тэнд аюулгүй газардсан талаар “Yonhap” агентлаг эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Өмнөх өдөр нь Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсэгт орших Муан хотод осолдсон онгоц мөн ижил асуудлын улмаас замаасаа гарч, бетонон хашаа мөргөсөн юм. 

Гимпо олон улсын нисэх онгоцны буудлаас 161 зорчигчтойгоор Чежү рүү өглөөний 6:37 цагт хөөрсөн 7С101 дугаартай нислэгийн баг хөөрснийхөө дараахан буух төхөөрөмжид нь асуудал үүссэнийг мэдсэн байна.

Агаарын тээврийн компани буух механизмтай холбоотой асуудал үүссэн талаар зорчигчдодоо мэдээлээд, 7:25 цагт Гимпо руу буцжээ. 

“Jeju Air” онгоцоо солиод нислэгээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Буух хэрэгсэл нь аюулгүй хөөрч, буух болон ослын буултаас үүсэх үр дагаврыг бууруулах үүрэгтэй, нислэгийн аюулгүй байдалтай шууд холбоотой чухал төхөөрөмж юм.

Ням гарагийн өглөө 179 хүний ​​амийг авч одсон “Jeju Air”-ийн онгоцны ослын үеэр гурван буух төхөөрөмж бүгд хэвийн ажиллаж чадаагүй гэж үзэж байгаа.

Өнөөдөр Гимпо нисэх онгоцны буудалд буцаж газардсан онгоц нь өмнөх өдөр осолдсон онгоцтой адил “Boeing В737-800загварын онгоц юм байна. “Jeju Air”-ын 41 онгоцтой флотын 39 нь уг загварын онгоц байдаг аж. 

Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #Jeju Air, #Boeing В737-800, #7С101 дугаартай нислэг,