Азербайжанаас Орос руу 62 зорчигч, багийн таван гишүүнтэй нисэж явсан "Azerbaijan Airlines" компанийн “Embraer” зорчигч тээврийн онгоц Казахстаны Актау хотын ойролцоо осолджээ.
Казахстаны Онцгой байдлын яамнаас мэдээлснээр галыг унтраасан бөгөөд ослоос амьд үлдсэн 32 хүнийг ойролцоох эмнэлэгт хүргэн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Амиа алдагсдын цогцсыг онгоцноос гаргаж авч байгаа тул амь хохирогчдын тоог мэдээлэх боломжгүй байгаа гэв.
“J2-8243” нислэгийн дугаартай “Embraer 190” онгоц нь Бакугаас Оросын өмнөд хэсэгт орших Бүгд Найрамдах Чечень Улс нийслэл Грозный руу нисэж байсан ч Казахстаны Актау хотоос 3 км зайд ослын буулт хийх үедээ осолдсон болохыг Азербайжаны агаарын тээврийн компани мэдэгдсэн байна.

Нислэгийн хяналтын вэбсайтууд дээрх мэдээллээс харвал онгоц Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу маршрутынхаа дагуу нисэж байгаад дохиогүй болсон байна. Дараа нь тэнгисийн зүүн эрэгт дахин гарч ирээд, Актау нисэх онгоцны буудлын ойролцоо эргэлдэж байгаад эрэг орчимд осолджээ.
Казахстаны эрх баригчид ослын шалтгааныг шалгах, амиа алдсан болон бэртэж гэмтсэн хүмүүсийн ар гэрийнхэнд шаардлагатай тусламжийг үзүүлэхийн тулд тусгай комисс байгуулсан байна.
Оросын нисэхийн хяналтын алба урьдчилсан байдлаар онгоц шувуутай мөргөлдсөний улмаас ослын буулт хийх шаардлагатай болсон байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Орост хүрэлцэн ирээд байсан Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев эх орон руугаа буцахаар болсон бөгөөд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин түүнд эмгэнэл илэрхийлсэн болохыг түүний ажлын албанаас мэдээлсэн байна.
Путиний холбоотон Чечений удирдагч Рамзан Кадыров мөн эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters

#Казахстан, #Azerbaijan Airlines, #Embraer, #J2-8243,