Live
УЛС ТӨР

АН 4:11 хурал: 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан

УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос нэр дэвшиж гарсан Д.Сумъяазар хотын дарга болсоноор энэ тойргуудад нөхөн сонгууль явуулахаар болсон. Тус сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно.

Тэгвэл М.Тулгат даргатай АН-аас 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан гэлээ.

Мөн энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Ардчилсан намын ерөнхий бодлогын хорооноос хоёр хүнийг нэр дэвшүүлсэн байгаа. Үзэл санаа, үнэт зүйл зарчимаа худалдаагүй тууштай зогсож байгаа тэр хүмүүсээ бид нэр дэвшүүлсэн.

Монголчууд 1992 онд ардчилсан үндсэн хуулийг батлахдаа хулгайч авилгалчдын засаглалыг сонгоогүй юм. Хуулийн засаглалтай Монголыг сонгосон. Гэтэл өнөөдөр хулгайч авилгалчид даргийн шинэ дэглэм засаглалыг бий болгосон байна. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй ээ үүнийг бид нураах болно. Энэний эхлэл нь Улсын Их хурлын нөхөн сонгууль юм” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet