Асадын дэглэм нуран унасны дараа гадны гүрнүүд өөрсдийн эрх ашгийн төлөө хөдөлж эхэлсэн энэ үед Сирийн тэргүүлэгч босогчдын бүлэглэл тус улсын шилжилтийн засгийн газрыг удирдуулахаар шинэ Ерөнхий сайдаа томиллоо.
Шинэ ерөнхий сайд Мохаммад аль-Башир өмнө нь босогчдын хамгийн хүчтэй бүлэг болох Хаят Тахрир аль-Шам (HTS)-ийн хяналт дор Идлибийн засаг захиргааг удирдаж байсан нэгэн аж.
Израил Сирийн тэнгисийн цэргийн флот, химийн зэвсэг хадгалдаг газрууд болон бусад цэргийн эд хөрөнгөд агаараас цохилт өгснийхөө дараа мягмар гарагт Сирийн өмнөд хил дээр “аюулгүй хамгаалалтын бүс” байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.
Мөн Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) өнгөрсөн 48 цагийн дотор 350 гаруй цохилт өгч, Сири дэх стратегийн зэвсгийн ихэнх нөөцийг хэт даврагчдын гарт орохоос сэргийлснээ мэдэгдсэн байна.
Сирийн хойд хэсэгт Туркийн арми Курдын объектуудыг бөмбөгдөж, Туркийн дэмжлэгтэй Сирийн үндэсний арми АНУ-ын дэмжлэгтэй Курд тэргүүтэй Сирийн Ардчилсан хүчнийхэнтэй (SDF) мөргөлджээ.
Туркийн “SDF”-ийн эсрэг хийсэн дайралтаас болоод Сирийн хойд хэсэгт болон Исламын улс (IS)-ын дайчид болон тэдний гэр бүлийнхнийг хорьж буй “SDF”-ийн удирддаг хорих лагерьт байрладаг АНУ-ын цөөн тооны цэрэг цаашид бүс нутагт байрлах эсэх нь эргэлзээтэй болов.
Гадны хүчнүүдийн эдгээр дайралтыг үл харгалзан босогчдын Хаят Тахрир аль-Шам бүлэглэл шилжилтийн үйл явцыг онцгой хяналтдаа байлгахыг хичээж байна.
Хөрш зэргэлдээ улсууд болон Персийн булангийн Арабын орнуудын төлөөлөгчид бүлэглэлийн төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд ойрын өдрүүдэд шилжилтийн засгийн газрыг хүлээн зөвшөөрөх төлөвтэй байгаа юм.
Харин барууны орнууд ерөнхийдөө зайгаа барьсаар байна. АНУ, Их Британи, НҮБ аль-Каидатай холбоотой байсныг нь харгалзан “HTS”-ийг террорист бүлэглэл хэмээн зарлаж байсан бөгөөд Европын орнууд ч үүнийг дагаж мөрдөж ирсэн. Гэхдээ барууны нийслэлүүд “HTS”-ийн цаашдын бодлого шийдвэрээс хамааран статусыг нь дахин харж үзэхэд бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #СИри, #Хаят Тахрир аль-Шам, #шинэ ерөнхий сайд, #Мохаммад аль-Башир,