Израилын байлдааны онгоцнууд нийслэл Дамаск хотыг оролцуулаад улс даяар агаараас цохилт өгсөн талаар Сирийн хэвлэлүүд мэдээлжээ.
Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн ажиглалтын төв (SOHR)-ийн мэдээлснээр сүүлийн хоёр өдрийн дотор Израил Дамаск дахь Ираны эрдэмтдийн пуужин бүтээхэд ашигласан талбай зэрэг цэргийн объектод 100 гаруй удаа цохилт өгсөн байна.
Химийн зэвсгийн үйлдвэрлэлтэй холбоотой байж болзошгүй судалгааны төв мөн цохилтод өртсөн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд НҮБ-ын химийн хяналтын байгууллага (OPCW) Сирийн эрх баригчдад химийн зэвсгийн нөөцийн аюулгүй хадгалалтад анхааруулжээ.
Химийн зэвсэг нь хортой шинж чанараараа хүний амь насыг санаатайгаар хөнөөх, хор хөнөөл учруулах зорилгоор ашиглагддаг химийн бодис ба нөхцөл байдлаас үл хамааран химийн зэвсэг хэрэглэхийг олон улсын хүмүүнлэгийн хуулиар хориглодог.
Сирид хаана, хэчнээн химийн зэвсэг байгаа нь тодорхойгүй байгаа ч Ерөнхийлөгч асан Асад ийм зэвсгийг нөөцөлсөн гэж үзэж байгаа бөгөөд түүний “OPCW”-т мэдүүлсэн тоог дутуу байж магадгүй гэж үздэг байна.
Сирийн засгийн газраас зарласан 1300 тонн химийн бодисыг “OPCW” болон НҮБ устгасан ч тус улсад химийн зэвсгийн халдлага үргэлжилсээр байсан юм.
Даваа гарагт мөн Израилын арми өөрсдийн эзэлсэн Голаны өндөрлөгөөс НҮБ-ын энхийг сахиулагчид байрлаж байгаа Сирийн цэрэггүйжүүлсэн хамгаалалтын бүсэд нэвтэрснээ мэдэгдсэн байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Саар хэлэхдээ Израилsн Батлан хамгаалах хүчин (IDF) зөвхөн “аюулгүй байдлын үүднээс” маш хязгаарлагдмал бөгөөд түр зуурын алхам хийж байгаа гэж тайлбарлав. Тэрээр мөн Израил Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох сонирхолгүй, зөвхөн иргэдээ хамгаалахад л анхаарч байна гэж мэдэгджээ.
Энэ хооронд, Батлан хамгаалахын сайд Израэл Катц пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг стратегийн хүнд зэвсгийг устгахаа амласан байна.
Эх сурвалж: BBC

#Израил, #СИри, #агаарын цохилт, #Дамаск хот,