Сирийн Хаят Тахрир аль-Шам тэргүүтэй босогчид хойд хэсгийн Алеппо, төвийн Хама хотыг эзлэн авсныхаа дараа төв хэсэг орших Хомс хот руу давшиж эхлээд байгаа. Үүний улмаас пүрэв гарагийн оройноос эхлэн хотоос олон мянган хүн дүрвэж байгааг дайны ажиглагчид болон оршин суугчид мэдэгдэв.
Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглалтын төвөөс мэдээлснээр хүмүүс засгийн газрын түшиц газар болох Сирийн баруун эргийн бүс нутгийг зорьсоор байна.
Хомсыг чиглэж буй босогчдын давшилтаас эмээж дүрвэсэн олон мянган хүн далайн эргийн бүсэд ирж эхэлсэн талаар бүс нутгийн оршин суугчдаас иш татан “Reuters” агентлаг мэдээлжээ.
Баасан гарагийн өглөө Израил Ливан, Сирийн хил дээрх хоёр боомтод агаараас цохилт өгсөн болохыг Ливаны Тээврийн сайд Али Хамие мэдэгдэв.
Сирийн төрийн мэдээллийн “Sana” агентлагийн мэдээлснээр халдлагын улмаас Ливантай хиллэдэг Арида боомт үйл ажиллагаагаа зогсоосон байна. Мөн Израилын арми шөнийн цагаар Ливаны хилтэй залгаа оршдог Сирийн нутаг дэвсгэрт байрлах зэвсэг нийлүүлэх төвүүд болон дэд бүтцэд халдсан бөгөөд эдгээр замыг Ливаны Хезболла зэвсэгт бүлэглэл хууль бусаар зэвсэг тээвэрлэхдээ ашигладаг болохыг мэдэгджээ.
Сирийн армийн офицерын өгсөн мэдээллээр өнгөрсөн шөнө мөн Оросын тал Хомс хотыг чиглэн давшиж буй босогчдод саад болохын тулд М5 хурдны зам дагуух Рустан гүүрийг устгасан байна.
Энэ хооронд, засгийн газрын хүчнийхэн Хомс хотын эргэн тойронд байрлалаа шинэ нэмэлт хүчээр бэхжүүлэхээр ажиллаж байгааг Сирийн армийн офицер мэдэгджээ.
Сирийн Хүний эрхийн ажиглагчийн төвөөс мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт хүчирхийлэл дэгдсэнээс хойш тус улсад 826 хүн амиа алдсаны дийлэнх нь байлдагчид байгаа ч 111 энгийн иргэн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#СИри, #Сирийн босогчид, #Хомс хот,