Зэвсэгт хүчний цэргүүд Хама хотоос ухарсны дараа Сирийн босогчид хоёр дахь томоохон хотыг бүрэн хяналтдаа оруулжээ.

Исламын зэвсэгт бүлэглэл Хаят Тахрир аль-Шам (HTS)-ын удирдагч Абу Мохаммед аль-Жавлани Хама хотод ялалт байгуулсан-ыг зарласан ч өшөө авахгүй гэж амласан байна.

Өмнө нь HTS-ийн дайчид болон тэдний холбоотнууд Хама хотын төв шоронг эзлэн авч, ширүүн тулалдааны үеэр хоригдлуудыг суллаад байсан юм. Дараа нь засгийн газрын цэргүүд энгийн амь насыг аврах, хот суурин газарт тулалдаан хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд хотоос цэргүүдээ татаж байгаагаа зарласан байна.

Хама нь нэг сая хүн амтай бөгөөд өнгөрсөн долоо хоногт босогчдын булаан эзэлсэн Алеппо хотоос өмнө зүгт 110 км зайд оршдог.

Босогчдын командлагч Алеппо хотоос Дамаск хүрэх хурдны замын урд орших дараагийн хот болох Хомс хотын оршин суугчдад хандан Та нарын цаг ирсэн хэмээн анхааруулжээ.

Ерөнхийлөгч Башар аль-Ассад өнгөрсөн хугацаанд өрсөлдөгчдөө дарах тулаанд Орос, Иранд найдаж байсан ч засгийн газрын оршин тогтнолд заналхийлж болзошгүй давшилтыг хэрхэн зогсоох нь тодорхойгүй байна.

Ассадын засгийн газар 2011 онд ардчиллын төлөөх тайван жагсаалыг хүчирхийллийн аргаар дарсны дараа иргэний дайн дэгдсэнээс хойш тус улсад хагас сая гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.

Абу Мохаммед аль-Жавлани нэгэн видео бичлэг дээр түүний дайчид Сирид 40 жилийн турш хадгалагдсан шархыг цэвэрлэхийн тулд Хама хот руу нэвтэрсэн гээд, Өшөө авалтгүй байлдан дагуулалт байгаасай гэж би Төгс Хүчит Бурханаас гуйж байна гэж мэдэгджээ.

HTS-ийн удирдагч мөн 1982 онд талийгаач ерөнхийлөгч Хафез аль-Асад исламистуудын бослогыг дарахын тулд танк, их буу илгээсний улмаас тус хотод 10,000-25,000 хүн амь үрэгдсэн тухай дурссан байна. 

Үүнтэй төстэй тактикийг түүний хүү Башар сүүлийн 13 жилийн хугацаанд улс орон даяар хэрэглэсэн юм.

Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн ажиглалтын байгууллага (SOHR)-ын мэдээлснээр босогчдын довтолгоо эхэлснээс хойш найм хоногийн хугацаанд улс даяар 820 гаруй хүн амь үрэгджээ. Тэдний ихэнх нь байлдагчид бол 111 нь энгийн иргэн байна. 

Эх сурвалж: BBC

#СИри, #Сирийн босогчид, #Хаят Тахрир аль-Шам, #Хама хот,