Германы канцлер Олаф Шольц улс нь Украины Европ дахь хамгийн том дэмжигч хэвээр байх болно гэдгийг амлаад, 650 сая евро буюу 683 сая ам.долларын цэргийн тусламж зарлахаар даваа гарагт Киевт гэнэтийн айлчлал хийжээ.

Энэ нь Орос Украин руу бүрэн хэмжээгээр түрэмгийлснээс хойш Шольцын Украинд хийж буй хоёр дахь айлчлал юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампыг Цагаан ордонд очихын өмнө барууны орнуудаас Украинд үзүүлэх дэмжлэг тодорхойгүй нөхцөлд байгаа энэ үед Герман улс дэмжлэгээ үргэлжлүүлэхээ уг айлчлалаар илэрхийлсэн хэрэг боллоо.

Түүнчлэн арваннэгдүгээр сард эвсэл нь задран унасны дараа хоёрдугаар сард болох ээлжит бус сонгуулиар Германы канцлер дахин сонгогдохын төлөөх ширүүн тэмцэлтэй тулгараад байгаа үед энэ айлчлал тохиож байна.

Тэрээр Киевт үзүүлж буй тусламжийг дэмждэг хүмүүс болон нөгөө талаас Украинд зэр зэвсэг, хүмүүнлэгийн тусламж илгээхийг эсэргүүцдэг сонгогчдын аль алиных нь анхаарлын төвд байна.

Даваа гарагт Шольц X хуудсандаа Герман Европ дахь Украины хамгийн хүчтэй дэмжигч хэвээр байх болно гэж бичжээ.

Мөн тэрээр Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй уулзахдаа 650 сая еврогийн үнэ бүхий цэргийн техник хэрэгслийг арванхоёрдугаар сард багтаан Украинд нийлүүлэх тухайгаа албан ёсоор мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: Reuters

#Герман, #Олаф Шольц, #УКраин,