Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар аймаг, нийслэлийн байгаль орчны газартай хамтран хамгаалалтын болон хүн амын ундны усны төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд  урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 

Шалгалтад хамрагдсан 325 байгууллагын 111 нь байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгүй, 103 нь ус, рашаан ашиглах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Улсын байцаагчид хяналт илэрсэн нийт зөрчлийн 107 буюу 66.8 хувийг арилгуулж, нийт 112 сая төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулж, 59 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулж ажиллалаа.
Улсын хэмжээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг аймгийн ИТХ-ын тогтоолоор батлуулж, Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээний акт болж албажуулсан 7 аймаг, ИТХ-ын тогтоол гаргуулж батлуулсан 7 аймаг, хамгаалалтын бүс тогтоогоогүй 8 аймаг байгааг хяналт шалгалтаар тогтоолоо. Хамгаалалтын бүс тогтоосон газар хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглодог. 

Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 19,728.9 га талбай давхцалтай, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 31,404.5 га талбай давхцалтай, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүстэй 6,463.7 га талбай давхцалтай байна. Давхцалтай байгаа нь уул уурхайн ашиглалт, хайгуулын лицензийн талбайн газар олголт буруу хийгдэж байгаатай холбоотой юм. 

Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасны дагуу аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар Усны хамгаалалтын бүсийн заагийг тогтоогоогүйн улмаас усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд газар олголт хийгдэж, усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордын нөөц хомсдох, бохирдох,  үер усны аюул үүсэх, дэглэм хэрэгжилт зөрчигдөх шалтгаан нөхцөлийн нэг болж байна.
Цаашид Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам голын хамгаалалтын бүсэд холбогдох хуулийн хэрэгжилтийг бүхэн хангуулах, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн хяналтыг эрчимжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.  

БОУАӨЯ-НЫ САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗАР

#Нийслэлийн байгаль орчны газар, #БОУАӨЯ, #БОУАӨЯ-НЫ САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗАР,