Норвегийн угсаа залгамжлагч гүнжийн 27 настай хүүг хүчингийн хэрэгт сэжиглэн баривчилсан болохыг Норвегийн цагдаагийн газар мягмар гарагт мэдэгджээ.
Ээж нь болох Метте-Марит нь 2001 онд угсаа залгамжлах хунтайж Хааконтой гэрлэж, гүнж болохоосоо өмнө Мариус Борг Хейбиг төрүүлж байжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр түүнийг “бэлгийн харьцаанд орохгүйгээр бэлгийн зан үйл үйлдсэн” хэмээн буруутгаж байгаа бөгөөд хохирогчийг “эсэргүүцэх чадваргүй” байсныг мэдэгдэлдээ дурдсан байна.
Хохирогч болох 20 гаруй насны эмэгтэй нь хэрэг гарах өдөр түүнтэй уулзах хүртлээ Хейбиг таньдаггүй байсан болохыг түүний өмгөөлөгч Хеге Саломон хэвлэлд ярьжээ.
Хейбиг даваа гарагийн орой баривчилж, мягмар гарагийн өглөө цагдан хорих төвд шилжүүлсэн байна. Түүний өмгөөлөгч Эйвинд Братлиен үйлчлүүлэгчид нь тулгасан хэргийг үгүйсгэж буйгаа аль хэдийн мэдэгдсэн байна.
Норвегийн “NRK” телевизийн мэдээлснээр Хейби нь одоогоор таван өөр гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа аж.
Эдгээр хэргүүдийн дөрөв нь эмэгтэй хүнтэй холбоотой. Гурав нь Хэйбитэй үерхэж байсан бөгөөд дотно харилцаанд байх хугацаандаа эдгээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдсан байна.
Тэрээр мөн 20 гаруй насны эрэгтэйг ална гэж заналхийлсэн хэрэгт буруутгагдаж байгаа аж.
Эх сурвалж: CNN