Шинэ жилийн уур амьсгал орсон өдрүүдээр УДЭТ хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар боллоо. Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиол “The Lover” жүжиг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар энэ сарын 27-нд УДЭТ-ын тайзнаа тоглогдоно.
Зохиолч, найруулагч, жүжигчин гэсэн театрын урлагийн үндсэн гурван талбарт бүтээн туурвиж, орчин үеийн театрын үзэгдэл болсон Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The Lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд жүжиг болон тавигджээ.
Найруулагч Н.Наранбаатар уг жүжгээс сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжгийг 2014 онд найруулан тавьж байсан. Харин энэ удаа УДЭТ-ын олон бүтээлийн хөдөлгөөний найруулагчаар ажилласан, найруулагч Г.Ган-Очир “Хайр хэнд хэрэгтэй вэ” гэсэн тодотгол дор, цоо шинэ найруулгаар үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа ороод байна.
Найруулагч Г.Ган-Очир, “Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ.
Жүжигт дүр бүтээх жүжигчид болон уран бүтээлийн багт УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, О.Майдарравжаа, Ц.Рагчаа, Б.Золзаяа нар ажиллаж байна гэж Улсын Драмын Эрдмийн Театраас мэдээллээ.

#Г.Ган-Очир, #“The Lover” жүжиг,