Улсын  Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ хуралдаан 13 цаг 20 минутад эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Н.Номтойбаяр нар санал хэлсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Б.Энхбаяр нар ажлын хэсэг хуулийн төслийг нухацтай ярилцах шаардлагатай гэж үзэн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Иймд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлын даргын 2024 оны 233 дугаар захирамжаар тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Анар, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Ж.Баясгалан, Н.Номтойбаяр, Б.Уянга, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан гэв.

Мөн ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 6, 12-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёолол 8, төслийн бүтэц, нэр, томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх, нэг саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг Монгол Улсад үр өгөөжтэй байх хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болох, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн гэлээ.   

Мөн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг тус тус танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Дам.Цогтбаатар, П.Наранбаяр, С.Ганбаатар, П.Сайнзориг, Н.Наранбаатар, Б.Ганбат, Г.Дамдинням, Б.Энхбаяр Э.Болормаа, О.Батнайрамдал, Х.Тэмүүжин нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 0-130 ам.доллараар ангилж, 0-9 хувь хүртэл тооцно гэсэн агуулгатай заалт тусгасныг дурдаад үнэ 130 ам.доллароос дээш хүрсэн нөхцөлд хэрхэн зохицуулах талаар лавлав.  

Ажлын хэсгээс, Хуулийн төсөлд тусгаж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн хүснэгтэд  хэмжих нэгжийг фунтээр тооцсон. Тэгэхээр гишүүний дурдсан 2007 онд 300 орчим ам.доллар байсан үнийг фунтээр тооцвол 140 ам.доллар болох жишээтэй. Олон улсын цөмийн энергийн институтээс гаргасан үнийн төсөөллийн судалгаанд ингэж тооцсон байсан. Бидний хувьд үнэ өснө гэсэн төсөөлөлтэй байгаа бөгөөд 2035 онд 130 ам.доллар хүрээд цаашаа тогтмол өсөх төлөвтэй байгаа. 130 ам.доллароос дээш өсвөл 19 хувийн АМНАТ-өө төлөөд явна гэх тайлбарыг өгөв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Цөмийн энергийн тухай хууль нь Монгол Улсын эдийн засаг, валютын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход маш чухал хууль тул зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд төслийн 1/4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” чухал заалт оруулсан байсан. Уг заалттай холбоотойгоор маргаан байгаа эсэхийг тодруулахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Техник, технологийн хэлтсийн дарга Г.Намчинсүрэн, Үндсэн хуулийг дагаж гарах холбогдох хууль тогтоомжид гишүүний танилцуулсан заалтыг Цөмийн энергийн тухай хуульд тусгахыг даалгасан байсныг дурдаад дээрх заалттай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй гэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Бид хувьцаа авна гэхийн оронд АМНАТ-төө ач холбогдол өгөх нь зүйтэй гээд хууль батлагдахаар энэ нь цаашдаа олон гэрээнүүдэд үйлчлэх тул хугарлын цэгийг тооцсон эсэхийг тодруулав.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хариултдаа, Нийт гурван төрлийн АМНАТ байгаа. Суурь, өсөн нэмэгдэх АМНАТ нь хуульчлагдаад, цаашдаа жигд үйлчлээд явна. Харин тусгай АМНАТ-ийн хувьд тухайн ордын онцлогоос хамаараад Улсын Их Хурал тухай бүрд нь тогтооно гэв. Мөн тэрбээр, Бид компанитай хийж байгаа хэлэлцээрийн хүрээнд 1 фунт нь 52 ам.доллар байхад төсөл өөрөө үр ашиггүй болно гэсэн хугарлын цэг тавьсан. Энэ үүднээс өсөн нэмэгдэх АМНАТ-ийн тооцогдож эхлэх нь 50 ам.доллар. 50-аас доош бол өсөн нэмэгдэх байхгүй гэсэн байдлаар оруулж ирсэн бол урьдчилан тохирсон тусгай АМНАТ-ийн хувь хэмжээ 50-аас доош бол 5 хувь буурахаар оруулсан гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ашигт малтмалын нөөцүүдийг ашиглах нь нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал бөгөөд шар нунтаг нь эрчим хүчний хамгийн том эх үүсвэрүүдийн гол түүхий эд. Бидний хувьд шар нутгийг зөвхөн олборлож экспортод гаргах асуудал байгаа. Харин  баяжуулснаас үүсэх хог хаягдлыг Монгол Улс авахгүй гэдгээ олон улсын  конвенцоороо ч баталсан, боломж ч байхгүй. Иймд дэлхий нийт ураны олборлолтод АМНАТ-ийг 3-5 хувиар ногдуулж байхад бид 14 хувь, үнэ өсвөл бараг 19 хувийг авна гэх нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэггүй гэсэнтэй адил хэмээгээд энэ асуудалд ажлыг хэсэг тодорхой хариулт өгөх шаардлагатай гэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Суурь АМНАТ-ийг 9 хувь болгосон тохиолдолд төсөл зогсоно. Хөрөнгө оруулалтын гэрээ цаашаа явах боломжгүй хэмээн хариулав.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Засгийн газрын өргөн барьсан төслийн 1/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбар гэсэн нэр томьёог ажлын хэсэг Монгол Улсад үр өгөөжтэй байх гэж өөрчлөхөөр болжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2-т Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх гэсэн агуулгатай хэр нийцэж буйг тодруулж байлаа.

Ингээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

#АБГББХ, #Цөмийн энергийн тухай хууль,