Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой тохиож байна.
Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж, соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан билээ.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болсон Улсын драмын эрдмийн театрын хамт олон маань Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 118 жил, түүний гэгээн үйлийг сурталчлах, түүний нэрэмжит хэмээгдэн өргөмжлөгдсөн шинэ цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын 93 жилийн ойг тохиолдуулан “СУУТ ЗОХИОЛЧ ИХ НАЦАГДОРЖ БҮТЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ” үйл ажиллагааг зохион байгуулж байна гэж УДЭТ-аас мэдээллээ.

#онцолсон, #УДЭТ, #93 жилийн ой,