Порт-о-Пренст газардах байсан АНУ-ын зорчигч тээврийн онгоц халдлагад өртсөний дараа хэд хэдэн агаарын тээврийн компани Хаити руу хийх нислэгээ зогсоожээ.
“Spirit Airlines”-ийн Флорида мужийн Форт Лодердейлээс хөөрсөн 951 дугаар нислэг 12:00 цагийн үед Туссен Лувертюр олон улсын нисэх онгоцны буудалд газардах ёстой байсан ч халдлагад өртсөн байна.
Болсон явдлын дараа онгоцыг хөрш Доминиканы Бүгд Найрамдах Улс руу чиглүүлж, Сантьягогийн нисэх онгоцны буудалд аюулгүй газарджээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан дүрс бичлэгт онгоцны дотор талд хэд хэдэн сумны нүх гарсан нь харагдсан байна.
Онгоцыг Сантьягогийн нисэх онгоцны буудалд шалгахад “суманд оногдсон мэт” гэмтэл илэрсэн бөгөөд онгоцыг ашиглалтаас гаргасан болохыг гэж “Spirit Airlines” мэдэгдэв.
Онгоцны үйлчлэгч хөнгөн гэмтэл авсан ч зорчигчид бэртэж гэмтээгүй байна. Энэ нь гурван долоо хоногийн дотор Хаити улсын нийслэл дээгүүр нисэж байсан онгоц галд өртсөн хоёр дахь тохиолдол аж.
Тус агаарын тээврийн компани Хаити руу хийх нислэгээ аюулгүй байдлын үнэлгээ хийгдэх хүртэл зогсоосон бол Америкийн өөр хоёр агаарын тээврийн компани болох “American Airlines” болон “JetBlue” Хаити руу хийх нислэгээ дор хаяж пүрэв гараг хүртэл түр зогсоосон байна.
Сүүлийн саруудад Хаитид аюулгүй байдлын нөхцөл байдал улам дордоод байгаа. Аравдугаар сард бүлэглэлийн гишүүд НҮБ-ын нисдэг тэрэг рүү гал нээж, зарим агаарын тээврийн компаниуд Карибын тэнгисийн орнууд руу хийх нислэгээ түр хугацаагаар цуцалсан юм.
Кени улсын офицеруудаар ахлуулсан НҮБ-ын дэмжлэгтэй дэг журам тогтоох ажиллагаа өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн бөгөөд гэмт бүлэглэлүүдтэй тэмцэж, хяналтыг эргүүлэн авахыг хичээж байна.
Саяхан ажлаа хүлээж авсан тус улсын шинэ Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Айме болсон явдлын дараа “аюулгүй байдлыг сэргээх” нь түүний тэргүүлэх чиглэл болохыг мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#Порт-о-Пренс, #Хаити, #зорчиг тээврийн онгоц, #Spirit Airlines,