Өнгөрсөн долоо хоногт Испанид болсон үерийн гамшигт хамгийн ихээр өртсөн Валенсиа мужийн Паипорта тойргийн олон зуун оршин суугч үерийн хариу арга хэмжээг эсэргүүцэн жагсаж, ням гарагт Испанийн хаан Фелипе, хатан хаан Летизия, Ерөнхий сайд Педро Санчес нарын айлчлалыг тасалдуулжээ.

Мягмар гарагийн үерийн аюулын талаарх хожуу сэрэмжлүүлэг, дараа нь гамшгийн үед онцгой байдлын албаны оройтсон хариу арга хэмжээнд бухимдсан нутгийн оршин суугчид эрх баригчдыг Алуурчид! хэмээн нэрлэсэн байна.

Мөн нөхцөл байдалтай танилцаж, ард иргэдтэйгээ уулзахаар ирсэн эрх баригчид руу шавар болон бусад зүйлсийг шидэлжээ. Хаан, хатан хоёр иргэдийн эсэргүүцлийг үл харгалзан үлдсэн боловч Ерөнхий сайд буцсан байна.

Испани бол парламентын хаант засаглалтай бөгөөд хаан нь төрийн тэргүүн юм.

Гэсэн ч хаан Фелипе, хатан хаан Летизия нар үерт нэрвэгдсэн өөр нэг бүс болох Валенсиагаас баруун зүгт 35 км зайд орших Чивад хийх айлчлалаа хойшлуулжээ.

Төв засгийн газар хүн амд сэрэмжлүүлэг өгөх нь бүс нутгийн эрх баригчдын үүрэг гэж хариуцлагаас мултрах гэж оролдсон бол Валенсиа мужийн эрх баригчид өөрт байгаа мэдээлэлдээ тулгуурлан чадах чинээгээрээ ажилласан гэж мэдэгдсэн байна. 

Харин Ерөнхий сайд Санчес аливаа хайхрамжгүй хандлагыг шалгахаа амлаад, эмгэнэлт явдлын өмнө улс төрчдийг эв нэгдэлтэй байхыг бямба гарагт уриалжээ.

Валенсиа мужийн захирагч Карлос Мазон мөн Паипортад зочилж, эсэргүүцэгчдийн шүүмжлэл, доромжлолыг амссаныхаа дараа X дээр Би олон нийтийн уур хилэнг ойлгож байгаа бөгөөд мэдээжийн хэрэг би үүнийг хүлээн авах болно. Энэ бол миний улс төр, ёс суртахууны үүрэг юм. Өнөө өглөө хааны гаргасан хандлага үлгэр жишээ байсанхэмээн бичсэн байна.

Тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо ням гарагийн байдлаар 217-д хүрээд байгаа ба эдгээр хүмүүсийн ихэнх нь Валенсиа мужид, 60 гаруй нь Паипорта тойрогт амиа алдсан байна.

Албаныхны мэдээлснээр олон арван хүн сураггүй хэвээр байгаа бол 3,000 орчим өрх гэрэл цахилгаангүй хэвээр байгаа аж.

Аврах ажиллагаанд зориулж амралтын өдрүүдээр дахин олон мянган цэрэг, цагдаа нарыг дайчилсан байна. 

Энэхүү эмгэнэлт явдал нь 1967 онд Португалд дор хаяж 500 хүн нас барснаас хойш Европт тохиолдсон хамгийн том үерийн гамшигт тооцогдож байна.

Эх сурвалж: Reuters

#Испани, #үерийн гамшиг, #Валенсиа, #хаан Фелипе,