Испанийн хотууд Европ тивд сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй байгалийн гамшигт өртсөний улмаас амиа алдсан хүний тоо 205-д хүрчээ. Баасан гарагийн байдлаар аврагчид зарим үерт автсан газруудад хүрч чадахгүй хэвээр байна.

Сүйрлийн хамгийн их хохирлыг амссан зүүн Валенси мужид дор хаяж 202 хүн амиа алдсан болохыг бүс нутгийн эрх баригчид мэдэгдэв. Кастиль-Ла-Манча, Андалузид гурван хүн нас барсан байна. 

Амиа алдагсдын тоо 209 хүний амийг авч одсон 1970 оны Румыний үерийн гамшгийн хохиролтой бараг тэнцүү болсон байна. Үүнээс өмнө, 1967 онд Португалд болсон үерийн улмаас 500 орчим хүн амь үрэгдэж байжээ. 

Испанийн цаг уурын агентлаг тус улсын баруун өмнөд хэсэгт орших Хуэлва эргийн дагуу их хэмжээний хур тунадас орохыг анхааруулсан байна. 

Үерт бүсүүдэд сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх, шуурганаас амьд үлдсэн хүмүүст туслах, үерийн дараах цэвэрлэгээний ажилд зориулж дахин 500 орчим цэргийг дайчилжээ. 

Сураггүй хүмүүсийн тоо өндөр хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж магадгүй байгааг албаны хүн мэдэгдсэн байна.

Ойролцоогоор 75,000 орчим өрх гэрэл цахилгаангүй хэвээр байгаа тул гал сөнөөгчид үерт хаягдсан машинуудаас шатахуун цуглуулж, цахилгаан үүсгүүр ажиллуулан ахуйн хэрэгцээний цахилгаан гаргаж байгаа гэв. 

Эх сурвалж: Reuters

#Испани, #үерийн гамшиг, #Валенси муж,