Африк тивд “Mpox” буюу сармагчны цэцэг өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 500 гаруй хувиар өссөнийг Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) пүрэв гарагт мэдэгдэв.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас хөрш орнуудад халдварын шинэ хувилбар тархаж эхэлсний дараа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага наймдугаар сарын дундуур дэлхийн хэмжээний эрүүл мэндийн онц байдал зарласан.
“Нөхцөл байдал хараахан хяналтад ороогүй байгаа, ерөнхийдөө өсөх хандлагатай хэвээр байна” гэж Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ажилтан Нгаши Нгонго мэдэгджээ.
Энэ онд Африкийн 19 оронд 48,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1,048 нь нас барсан болохыг Нийгмийн эрүүл мэндийн агентлагаас мэдээлэв.
Дэгдэлтэд хамгийн ихээр нэрвэгдсэн Төв Африкт тив дэх нийт тохиолдлын 85.7%, нас баралтын 99.5% нь бүртгэгдсэн байна.
Вирус нь хүрэлцэх, түүний дотор бэлгийн хавьтлаар дамжих боломжтой.
“Clade Ib” гэгддэг халдварт вирусийн шинэ хувилбар Европт тархаж байгаа бөгөөд одоогоор Швед, Герман, Их Британид илрээд байна.
Нгонго мөн хэвлэлийн бага хурлын үеэр дэгдэлтийг хяналтад оруулахын тулд улс төрийн дэмжлэг, санхүүгийн эх үүсвэр чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэжээ.
“Бид сармагчны цэцэг өвчин, ялангуяа “1b” хувилбарыг бэлгийн замаар дамжих тахал болгохыг хүсэхгүй байна. Энэ нь Ковид-19-с хамаагүй илүү ноцтой байх болно” гэж тэрээр хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Африк, #Сармагчны цэцэг өвчин,