-Хэвлэлийн хурал-

Байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд, эрдэмтэн судлаачид ҮХЦ-д хандаж, УИХ, ҮАБЗ -д шаардлага хүргүүллээ

Говийн Их дархан цаазат газар (ГИДГ)-m Нарансэвстэйн боомт нээгдэж, түүнийг дагасан авто зам тавигдах нь тус ДЦГ-ын онгон төрх байдлыг хөндөж, устах аюул нүүрлэж буй мазаалай, хавтгай байршил нутгаасаа дүрвэж тархац нутаг нь хумигдан, цөлийн зэрлэг туруутан амьтан ус, бэлчээр дутагдаж, Алтайн өвөр говь цөлийн экосистемийн тогтвортой, цогц байдал алдагдах аюултай хэмээн Монгол орны олон зуун байгаль хамгаалагчид, ТББ-ууд, эрдэмтэн судлаач, хуульчид  эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийлээ. 

Оролцогчид: 
•    Монголын Байгаль Орчны Иргэний зөвлөлийн (МБОИЗ) тэргүүн Г.Галтайхүү,
•    Биологийн ухааны доктор Б.Мижиддорж, 
•    МУИС-ийн багш, Биологийн ухааны доктор Д.Өсөхбаяр, 
•    Хуульч, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, 
•    Судлаач Т.Цэрэн 

Гэрэл зургийг MPA.mn

Хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Говийн Их дархан цаазат газарт байх Нарансэвстэйн боомтыг сэргээнэ, нээнэ гэсэн нь Монгол Улсын нэгдэн орсон хэд хэдэн гэрээ конвенциуд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг тэд онцолж байлаа. Мөн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх талаар заасан Үндсэн хуулийн зарчим ч алдагдаж байгаа юм. 

Говийн Их Дархан Цаазат Газар анх 1975 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ дээгүүрт ордог тусгай хамгаалалттай газрын нэг юм. Говийн Их Дархан цаазат газар нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд Нарансэвстэйн боомт нь А хэсэгт байрладаг. Энэхүү А хэсэг нь Монгол Улсын Улаан ном, Амьтны тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нэн ховор, ховор амьтны жагсаалт, Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц, Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенц зэрэгт бүртгэгдсэн 37 зүйл ховор, ховордсон амьтад бүхий амьтны аймгийн хувьд Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд асар ач холбогдолтой бүс нутаг ажээ. Хэрэв энд боомт нээвэл өргөн уудам нутагт шилжин нүүдэллэн амьдардаг амьтад төдийгүй өвс ургамал, шавьж, шувууд, говьд цөөн байх уст цэг сүйдэж говийн эмзэг хөрс, экосистем аюулд орно. Говийн Их дархан цаазат газарт зөвхөн Монголд байдаг 30-50 бодгаль гэж тоологддог мазаалай баавгай, дэлхийд ердөө 1000 орчим тоо толгой байдгаас 600 гаруй нь манайд байдаг хавтгай тэмээ устах аюултай. Мөн устаад дахин нутагшуулсан тахь, хулан, хар сүүлт, бөхөн гээд бусад амьтдын амьдрах орчин сүйрнэ гэж эрдэмтэн судлаачид анхааруулж байна. 

Өмнө нь энэ боомтыг 1993 онд нээгээд ердөө дөрвөн удаа ажиллуулаад байгаль орчин, говийн экосистемд асар хор нөлөөтэй учраас хааж байсан бөгөөд дараа дараагийн Засгийн газрууд хэдэнтээ ажлын хэсгүүд гаргаж шалгаад нээх боломжгүйг баталж байсан удаатай. Гэвч энэ удаад Хамтарсан Засгийн газар ийм заалтыг оруулж ирсэнд эрдэмтэн судлаачид, байгаль орчны чиглэлээр ажилладаг судлаач, ТББ-ууд нэгдэн УИХ, ҮАБЗ-д албан шаардлага хүргүүлжээ. Түүнчлэн Үндсэн Хуулийн Цэцэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Нэмэлт мэдээлэл-1 
1.    Үндсэн хуулийн зөрчигдсөн заалтууд;
Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьж 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын 21 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.2.8-д “…Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ…” гэсэн хэсэг 
Монгол Улсын Үндсэн хуулийн
1 дүгээр зүйлийн 2-т “...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”;
10 дугаар зүйлийн 2-т “...Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ…”, 3-т …Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ…;
 70-р зүйлийн 70.1-д  “...Үндсэн Хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино...”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
2.    Зөрчиж байгаа олон улсын конвенциуд
Монгол Улсын Засгийн газар Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээхээр үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан нь:
1.    Биологийн олон янз байдлын тухай конвенцийн 8 дугаар зүйлийн d-д заасан “…экосистем болон байгалиас заяасан эх нутгийг нь хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвар бүхий бүлгэмдлийг байгальд нь хамгаалахад туслах…”, h-д заасан “…экосистемүүд, төрөл зүйлүүд, тэдгээрийн амьдардаг орчинд аюул занал учруулж байгаа гаднын зүйлийн интродукцийг арилгах, тэдгээрт хяналт тавьж устгах…” гэж заасан заалтыг Монгол улсын Засгийн газар зөрчиж байна.
2.    Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенцийн Хоёрдугаар зүйл буюу Үндсэн зарчмууд болох 
“…1.Тархац нутгийн бүсийн улсууд нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, энэ зорилгод нийцүүлэн тохирсон, мөн зохицсон арга хэмжээ авч байхыг зөвшөөрөх, хамгаалалтын статус нь тааламжгүй байгаа нүүдлийн зүйлүүдэд онцгой анхаарал тавин тэдгээр зүйлүүдийг болон идээшил нутгийг нь хамгаалах талаар тохиромжтой, зайлшгүй алхмуудыг дангаараа болон хамтын ажиллагааны явцад хийхийн ач холбогдлыг Талууд хүлээн зөвшөөрнө.
2.Нүүдлийн аливаа зүйлийг устах аюулд орохоос сэргийлэх үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлагыг Талууд хүлээн зөвшөөрнө…” гэсэн заалтуудыг зөрчиж байна.

Нэмэлт мэдээлэл- 2
-ГИДЦГ-ын А хэсэг нь өнөөг хүртэл, зэрлэг амьтдад үзүүлэх хүний нөлөө хамгийн бага хэмжээнд байж ирсэн. Хэдийгээр энэ бүсэд ус ховор ч мазаалай ба хавтгай тэмээ зэрэг зэрлэг амьтдын сүүлчийн амьдрах орон зай болж ирсэн. Олон улсын хилийн дагуух тээврийн коридорууд нь хилийн хашаанаас үүдсэн амьтдын тархац нутгийн хуваагдлыг улам бүр нэмэгдүүлдэг. Энэхүү боомтын баруун талд Бургастайн боомт, зүүн талд Шивээ хүрэн боомт байгаа бөгөөд хойд зүгээс өмнө зүгт чиглэсэн шугаман дэд бүтэц нь хулан зэрэг Монголын говиор нүүдэллэдэг амьтдын хувьд саад болно. 
-Байгаа боомтуудаа хөгжүүлэх нь шинээр дэд бүтэц угсарч, байгаль дэлхийдээ халгүйгээр эдийн засгийн шийдлийг хийх бүрэн боломжтой. 
-Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Талын мэлтэсийн нүдэн булаг бол говьд байх цөөхөн уст цэгийн нэг. Энэ булгаас ердөө 15 км-ийн зайд засмал болон төмөр зам барих нь хол зам туулан уст цэгт хүрч ирдэг амьтдыг дайжих эсвэл харангадаж устах аюулд хүргэнэ. Мөн булаг ус дарагдаж алга болох шалтгаан болно. Булаг, баянбүрдээс дор хаяж 100-150 км-ийн тойрогт ямар нэг үйл ажиллагаа явуулбал мазаалай, хавтгай дайжиж нүүдэллэх улмаар устаж үгүй болох аюултай. Ер нь 200 км-ээс цааш хамгаалалтын бүс тогтоох нь зүйтэй гэж судлаачид үздэг. Гэтэл Талын мэлтэсийн нүдэн булагт тун ойр зайд дэд бүтэц босгох нь дэлхийд ганцхан Монгол нутагт зөвхөн энэ бүс нутагт амьдарч буй нэн ховор амьтан мазаалай баавгай, хавтгай тэмээг санаатайгаар устгах гэж буй үйлдэл болно гэж судлаачид онцолж байна. 

#онцолсон, #live, #Нарансэвстэйн боом, #ховор амьтад, #Байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд,

Зочин 103.57.95.98
2024-11-01
Ан амьтан бараг байхгүй юм билээ. Шувуу ч цөөн ниснэ.
Хариулах