Мягмар гарагт Испанийн зүүн хэсэгт орших Валенсиа муж болон бусад нутгийг хамарсан хүчтэй аадар борооны дараа сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хүчтэй үер буужээ. 

Одоогийн байдлаар амь үрэгдэгсдийн тоо 95-д хүрээд байгаа ба олон арван хүн сураггүй хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй байна.

Үерт хамгийн хүчтэй нэрвэгдсэн Валенси мужид 92 хүн нас барсан бол тус мужийн баруун хэсэгт орших Кастилья-Ла Манча мужид хоёр хүн, Малагад нэг хүн амиа алджээ.

Энэ нь 1973 онд тус улсын зүүн өмнөд хэсэгт тохиолдсон үерийн улмаас 150 хүн нас барснаас хойших хамгийн олон хүний амийг авсан үерт тооцогдож байна.

Лхагва гарагт Ерөнхийлөгч Педро Санчес аврах ажиллагааг хязгаарлахад хүргэсэн онцгой нөхцөл байдал үргэлжилсээр байгаа энэ үед гурван өдрийн үндэсний гашуудал зарлав.

Мөн Санчес ард иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалж, хохирогчдод хандан Испани бүхэлдээ та бүхэнтэй хамт гашуудаж байна ... бид та бүхнийг орхихгүй гэж мэдэгджээ.

Валенсигийн ойролцоох гамшигт өртсөн эхний хотуудын нэг Чивад мягмар гарагт ердөө найман цагийн дотор нэг жилд ордог хур тунадас орсон болохыг үндэсний цаг уурын агентлаг Aemet мэдээлсэн байна.

Аврах ажиллагааны дараа Валенсигийн оршин суугчдын хэлснээр үерийн ус хормын зуур хотын гудамж, замуудыг гол болгон хувиргасан гэв.

Ойролцоох Хорно де Алседо хотын захирагч усны түвшин хэдхэн минутын дотор нэг метрийг давсан талаар телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Испанид олон тохиолдолд гамшгийн эсрэг сэрэмжлүүлгийг хоцорч зарладаг тул хүмүүс замаас гарч, өндөрлөг газарт гарч амждаггүй гэж олон хүн шүүмжилдэг аж. Энэ удаад мөн иргэний хамгаалалтын агентлаг орон нутгийн цагаар мягмар гарагийн орой 20:15 цагт сэрэмжлүүлэг зарласан бол энэ үед Чива болон бусад хэд хэдэн хот аль хэдийн үерт аваад хоёр цаг өнгөрсөн байжээ.

Испанийн эрх баригчид лхагва гарагт аврах ажиллагаанд туслуулах зорилгоор 1,000 гаруй цэрэг дайчилсан боловч аврах багууд үерт автсан зам, тасалдсан харилцаа холбоо, эрчим хүчний шугамаас болоод холбоогүй хэвээр байна. 

Европын холбооны тэргүүн Урсула фон дер Лейен Испанийн аврах багуудад туслах зорилгоор Коперник хиймэл дагуулын системийг идэвхжүүлсэн тухай мэдэгдэв. Европын бусад хөршүүд нь ч нэмэлт хүч санал болгожээ.

Лхагва гарагт тус улсын зүүн төв хэсэгт аадар бороо намдсан ч зүүн хойшоо Каталони муж руу шилжиж байгааг цаг уурын албаныхан анхааруулсан байна. Мөн тус улсын бусад хэд хэдэн хэсэгт цаг агаарын сэрэмжлүүлэгтэй байгаа ба тухайн бүс нутгийн оршин суугчдыг үерийн аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй газарт хоргодохыг зөвлөжээ. 

Эх сурвалж: BBC

#Испани, #үерийн гамшиг,