Ливаны зэвсэгт Хезболла бүлэглэл сар гаруйн өмнө Бейрутын өмнөд захад Израилын агаарын дайралтад өртөн амь үрэгдсэн Ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Насраллагийн орыг залгамжлагчаар дэд тэргүүн Наим Касемыг сонгожээ.
Тус бүлэглэлийн бичгээр хийсэн мэдэгдэлд өгүүлснээр Шурагийн зөвлөл нь ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох тогтсон механизмын дагуу 71 настай Касемыг сонгосон байна.
Түүнийг 1991 онд зэвсэгт бүлэглэлийн тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга Аббас аль-Мусави Хезболлагийн орлогч даргаар томилж байжээ.
Насраллаг удирдагч болох үед Кассем албан тушаалдаа үлдэж байсан бөгөөд Хезболлагийн тэргүүлэх төлөөлөгчдийн нэг байж, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч ирсэн аж.
Насраллаг есдүгээр сарын 27-нд амь үрэгдсэний дараа бүлэглэлийн ахлах зүтгэлтэн Хашем Сафиеддин түүнийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байсан ч долоо хоногийн дараа Израилын цохилтод өртөн амь үрэгдсэн юм.
Насраллаг алагдсанаас хойш Кассем гурван ч удаа телевизээр мэдэгдэл хийсэн байна.
Гэсэн ч Ливанд олон хүн түүнийг Насралла шиг бусдыг татах чанартай, хүндэтгэл хүлээхээр хүн биш гэж үздэг аж.
Израилын засгийн газар “X” хуудсандаа Араб хэлээр “Хэрэв тэр Хассан Насралла, Хашем Сафиеддин зэрэг өмнөх удирдагчдынхаа хийснийг давтвал энэ албан тушаалд ажилласан хугацаа нь тус террорист байгууллагын түүхэн дэх хамгийн богино хугацаа болж магадгүй” гэж нийтэлсэн байна.
“Ливаны энэ байгууллагыг татан буулгахаас өөр шийдэл байхгүй” гэж цааш нь бичжээ.
Эх сурвалж: Reuters

#Хезболла, #Наим Касем,