Шанхай хотын цагдаа нар Хэллоуины баярыг тэмдэглэж буй залуусыг тараах арга хэмжээ авчээ. Үүнийг олон нийтийн томоохон цугларалт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах гэсэн эрх баригчдын оролдлого гэж олон хүн үзэж байна.
Гудамжинд цагдаа нар сүсний баярын уур амьсгалтай хувцас өмссөн хүмүүсийг тарааж байхыг харсан гэрчүүд “ВВС”-д мэдээлэл өгсөн бол залуусыг баривчилж буйг харуулсан гэрэл зургууд олон нийтийн сүлжээгээр тархжээ.
Эрх баригчид одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Хэллоуины баярыг тэмдэглэхийг албан ёсоор хориглоогүй ч энэ сарын эхээр эсрэг арга хэмжээ авч магадгүй гэсэн цуурхал цахим ертөнцөд тарж эхлээд байсан аж.
Өнгөрсөн жилийн Хэллоуины баяраар Шанхай хотын иргэд аварга том хяналтын камер, ковидын тест, устгагдсан “Weibo”-ийн пост болох зэргээр Хятадын засгийн газар болон түүний бодлогыг шоглосон нь цахим ертөнцөөр шуугиан тарьж байв.
Энэ жилийн хувьд, Бэтмэн, Дэдпул зэрэг баатруудын хувцас өмссөн хүмүүсийг цагдаагийн машины руу авч явж байгаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсан дүрс бичлэгээс харагдаж байна. Зарим нь цагдаагийн газарт нүүр будалтаа арилгахаас өөр аргагүйд хүрснээ онлайн орчинд хуваалцжээ.
Гэхдээ бусад олон янзын дүрд хувирсан хүмүүсийг баривчлаагүй тул цагдаа нар ямар төрлийн хувцас өмссөн хүмүүсийг онилж байсан нь тодорхойгүй хэвээр байна.
Эрх баригчид Хэллоуины эсрэг арга хэмжээ авч магадгүй гэсэн цуурхал сүүлийн өдрүүдэд гараад байсан аж.
Тухайлбал, энэ сарын эхээр Шанхайн кофе шоп, номын дэлгүүр, шөнийн цэнгээний газрууд засгийн газраас Хэллоуины арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг сануулсан мэдэгдэл хүлээн авсан байна.
Мөн томоохон арга хэмжээ, цугларалтыг хориглох тухай төрийн байгууллагын ажилчдын чат группд бичигдсэн мессежүүд онлайнаар тархаж, зарим их, дээд сургуулиуд оюутнуудаа баярын арга хэмжээнд оролцохгүй байхыг анхааруулсан байна.
Энэ нь Хятадын эрх баригчид Хэллоуины баярын эсрэг арга хэмжээ авч байгаа анхны тохиолдол биш юм. 2014 онд Бээжингийн цагдаагийн байгууллага хувцас хэрэглэл нь олон нийтийн анхаарлыг татаж, “асуудал” үүсгэж болзошгүй тул метрогоор зорчих сүнсний баярын сэдэвт хувцас өмссөн хүмүүсийг баривчилна гэдгээ мэдэгдэж байв.
Гэхдээ энэ жилийн арга хэмжээ нь 2022 оны арваннэгдүгээр сард эхэлсэн “Цагаан цаас” эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэлтэй байж магадгүй. Тухайн үед Шанхай хотын нэгэн гудамжинд голдуу залуучуудаас бүрдсэн бүлэг хүмүүс гал түймрийн улмаас амиа алдагсдад эмгэнэл илэрхийлэхээр цугларсан юм.
Энэхүү цугларалт удалгүй тус улсын ковидын бодлогыг эсэргүүцсэн богино боловч өргөн цар хүрээтэй жагсаал болж хувирсан нь Тяньаньмэний эсэргүүцлийн дараа Хятадын засгийн газрын эрх мэдэлд тулгарсан хамгийн том сорилтуудын нэгд тооцогддог.
Эх сурвалж: BBC

#ХЯтад, #Шанхай, #Хэллоуины баяр,